ДБЭТ-ын уран бүтээлчид 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

ДБЭТ-ын уран бүтээлчид 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

ДБЭТ-ын уран бүтээлчид 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрийн хамт олон 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И Чайковскийн "Евгений Онегин" дууриар хөшгөө нээсэн түүхтэй. Тэр цагаас хойш эдүгээ 60 жилтэйгээ золгож буй. Театрын уран бүтээлчид түүхт 60 жилийн ойгоо есдүгээр сард тэмдэглэхээр төлөвлөжээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 1963 онд Хөгжимт драмын театраас өрх тусгаарласнаар одоогийн ДБЭТ байгуулагдсан гэж үздэг.

Анх 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тус театрын барилга ашиглалтад орж Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй. Хөгжмийн театр нь нарийн мэргэжлийн дуурь балетын театр болох үндсэн нөхцөлийг хангасан учир МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын төв театрыг Дуурь бүжгийн улсын театр, Улсын драмын театр болгон хувааж биеэ даасан хоёр театр болгох шийдвэр гарчээ.

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны долдугаар сарын 7-ны өдрийн 215-р зарлигаар тус театрт Академик театр гэсэн цолыг олгожээ. Тус театр нь симфони найрал хөгжмийн анги, гоцлол дууны анги, балет анги, найрал дууны анги гэсэн уран бүтээлийн нэгж, захиргаа, үйлдвэрлэл, тайз, гэрлийн анги гэсэн аж ахуйн нэгжид 280 гаруй уран бүтээлчид ажилладаг.

Урын санд дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй дуурь балет байдаг бөгөөд өөрийн урын санд байгаа жилдээ  26 дуурь, 21 балетаас сонгон 100 гаруй удаагийн  тоглолтыг  үзэгчдэдээ хүргэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж