“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болно.
Тус арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэн болон бусад арга хэмжээнүүдээс бүрдэх юм байна.
Өмнөх жилүүдийнтэй харьцуулахад өргөн цар хүрээтэй зохион байгуулагдахаар болжээ.
Солонгос улсаас “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид ирж тоглолтоо хийхээр болжээ.
Сүхбаатарын талбайд болох уг арга хэмжээнд Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан Солонгосын бүтээгдэхүүнүүдийг дэлгэж, танилцуулах юм. Мөн Монгол, Солонгос, дуучдын хамтарсан үзүүлбэр болно. Үүнд Солонгос дуунд дуртай үзэгчид “OPEN MIC”-д оролцох боломжтой. Мөн Солонгос улсын талаар асуулт хариултын тэмцээн зохиогдох юм.
Тус арга хэмжээнд эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцохоо мэдэгдлээ. Тэдний нэг нь “МеgаMax” К-поп хамтлаг юм. “МеgаMax” К-поп хамтлагийн нэг гишүүн нь Монгол залуу юм. Түүний солонгос нэрийг нь Кан гэдэг бол монгол нэрийг Б.Баасанхүү гэдэг билээ.Солонгосын соёлтой танилцах боломжийг олгох “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ болно.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ