“Олон улсын импорт экспортын үзэсгэлэн – 2023”

“Олон улсын импорт экспортын үзэсгэлэн – 2023”

Олон улсын ипморт экспортын бараа бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд таниулах, хэрэглэгчдэд чанартай олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрүүд болон бүтээгдэхүүнийг танилцуулах, бизнесийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2023 оны 8 сарын 18-20 өдрүүдэд Мишээл Экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд “Олон улсын импорт экспортын үзэсгэлэн – 2023” зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд оролцож буй олон улсын аж ахуй нэгжүүд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд танилцуулах нь үзэсгэлэнгийн гол ач холбогдол юм.

Мөн албан ёсны дистрибютер, импортын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүд олон улсын чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд таниулахад энэхүү үзэсгэлэн чухал түлхэц үзүүлдэг.

Энэ жилийн хувьд БНХАУ-с 30 гаруй аж ахуй нэгж байгууллагууд хүрэлцэн ирж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна, дотоодын 40 гаруй дистрьбютер байгуулагууд оролцож байна.

Олон улсын ипморт экспортын үзэсгэлэнд:

  • Барилгын материал
  • Цахилгаан эрчим хүч
  • Барилга, уул уурхайн тоног төхөөрөмж
  • Машины сэлбэг, эд анги
  • Хөдөө аж ахуй болон мал аж ахуй
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмж
  • Брэнд бараа, бүтээгдэхүүн
  • Олон улсын үйлчилгээ
  • Гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Бусад зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцоно.

Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудтай бизнес түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор B2B уулзалт хийх аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид дараах холбоосоор бүртгүүлнэ үү. Баярлалаа.

https://form.jotform.com/232221296910046

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88077063, 88077036, 88077031

Ерөнхий зохион байгуулагч:

“Мишээл Экспо” ХХК

“Бээжин Глобал Жэнвэй Олон Улсын Экспо” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж