Холливудын жүжигчин Анжелина Жоли охин Вивьен Жоли-Питтийгээ урлагаар хүмүүжүүлж байна. Тэрбээр "The Outsiders" киног мюзикл хэлбэрээр Бродвейн театрт тоглохоор продюсероор ажиллаж байгаа юм. Тэгвэл уг төсөлдөө 15 настай охин Вивьенийг сайн дурын туслахаар ажиллуулж эхэлжээ.
Жоли хэлэхдээ, "Вивьен надад ээжийг минь санагдуулдаг. Тэр анхаарлын төвд байхыг хичээдэггүй. Харин бусдыг "гэрэлтэхэд" туслахад илүү анхаардаг" гэж эх Маршелин Бертраныг дурсан ярьжээ. Мөн тэрбээр охиноо театрыг маш нухацтай авч үзэж, хувь нэмрээ хэрхэн оруулах вэ гэж хичээж ажиллаж байгаа хэмээн сайшаасан байна. Үнэндээ Жоли охиноо жаахан байхаас нь л театрт байнга дагуулж очдог байжээ.
Жоли таван хүүхэдтэй бөгөөд том хүү Маддокс нь өдгөө 22 хүрсэн бол Пакс 19, Захара 18, Шило 17, Нокс 15 настай. Тэрбээр хүүхдүүдээ олон нийтийн арга хэмжээнд нээлттэй дагуулж явдаг. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр том хүүгээ Цагаан ордонд болсон төрийн хүндэтгэлийн зоогонд дагуулж очсон.
ЭХ СУРВАЛЖ: E NEWS
Холбоотой мэдээ