Хойд Солонгосын хил дагуу орших Синуйжү хотоос Хятадын Дандун хот руу нэвтэрч явсан хоёр автобусыг илрүүлжээ. Автобуснууд орон нутгийн цагаар Лхагва гаригийн 11:20 минутад Амнок голын гүүрээр гарч явсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгос улс энэ долоо хоногт Казахстанд болох таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулахаар ийн явсан байх магадлалтай.
Хятад, Хойд Солонгосын хил нь нийт 1352 км урттай. Хойд Солонгосын хувьд Хятадын хил бол гадаад ертөнцтэй харилцах гол шугам юм. Хоёр улсын худалдааны ихэнх хэсэг нь дээр дурдсан Дандун боомтоор дамждаг. Түүнчлэн Хятадын гар утасны сүлжээ Хойд Солонгосын нутаг дэвсгэрт нэвтрээд 10 км хүртэл зайд үргэлжилдэг аж. Дандун дахь жуулчид Амнок голын эрэг орчимд хурдны завиар зугаалах боломжтой байдаг.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ