ОХУ нас барсан цэргүүдийн ар гэрт тэтгэмж өгөхөөс бултав

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

ОХУ нас барсан цэргүүдийн ар гэрт тэтгэмж өгөхөөс бултав

ОХУ нас барсан цэргүүдийн ар гэрт тэтгэмж өгөхөөс бултав

Оросын армийн офицерууд нас барсан цэргүүдийн цогцосыг цуглуулж авахаас татгалзсан талаар нэгэн ялтан цэрэг ярьжээ. Александр нэртэй тус цэрэг нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа ялтнуудын ангид алба хааж байсан. Нас барагсдын цогцсыг цуглуулж авахгүй байх тушаал өгсөн талаар тэр "The New York Times" сэтгүүлд ярьсан байна.

Цогцсуудыг цуглуулж авахгүй байснаар ар гэрт нь тэтгэмж өгөх шаардлагагүй болно гэж үзсэний үндсэн дээр ийм тушаал өгсөн аж. Харин оронд нь нас барагсдыг "сураггүй болсон" гэж бүртгэх юм байна.

ОХУ-ын эрх баригчид Украин дахь алдагдлынхаа хэмжээг үргэлж дарж мэдээлдэг гэдэг. Дайн эхэлснээс хойш тэд 6000 цэргээ алдсан гэж мэдэгдсэн ч барууныхан энэ оны эхээр тооцоолохдоо амь үрэгдэгсдийн тоог 60 мянга дөхсөн гэжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт "BBC" агентлаг 30 мянга гаруй нас барсан орос цэргийг нэрээр нь олж тогтоосон байна. Эндээс 1300 нь сүүлийн 14 хоногт нас барсан цэрэг юм.

Хугацаат цэргийн албаны цэргүүдийн тоо цөөрөхийн хэрээр ОХУ ялтнуудын ангидаа найдлага тавих болжээ. "Вагнер" группээс гадна тус улсын Батлан хамгаалах яам энэ оны хоёрдугаар сард олон мянган ялтанд эрх чөлөө, цалин амлан гэрээ байгуулсан байна.

Украины тал ч бас нас барсан цэргүүдийнхээ мэдээллийг тайлагнадаггүй. АНУ-ын тагнуулын нууц мэдээлэл энэ оны эхээр задрахад 17 мянга орчим украин цэрэг нас барсан гэсэн байжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж