Д.Заяабаатар өөрийгөө өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

Д.Заяабаатар өөрийгөө өмөөрөв

Д.Заяабаатар өөрийгөө өмөөрөв

Өнгөрөгч долоо хоногт Олон улсын Монгол судлалын холбооны хурал болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгсөн талаар бид мэдээлсэн. Түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон нь олны анхааралд өртөж шүүмжлэл дагуулсан. Зарим нь С.Чулууны “гар хөл” Д.Заяабаатар гэхчлэн шүүмжилж байна.

Д.Заяабаатарын хувьд 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш, 2004-2006 онд БНСУ-ын Дангүг их сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл, соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд профессор хийхийн зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

Уг томилгоотой холбоотой Д.Заяабаатар өөрийн нүүр номдоо байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Байж ядан бахиран гүтгэн доромжилж байгаа гарууд аа! Олон улсын монгол судлалын холбоо бол дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн монгол судлалын хамгийн том байгууллага. Тэд хэнээр удирдуулахаа улс төрөөс хамааралгүй өөрсдөө шийддэг юм. Би яаж ажиллах, юу хийхээ бодож байж энэ ажлыг авсан. Хичээж зүтгэж ажиллана…” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж