УБЦТС: Үерээс шалтгаалж цахилгаан хязгаарлавал залгаж мэдэгдэнэ

УБЦТС: Үерээс шалтгаалж цахилгаан хязгаарлавал залгаж мэдэгдэнэ

УБЦТС: Үерээс шалтгаалж цахилгаан хязгаарлавал залгаж мэдэгдэнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр 15:00-16:00 цагийн үед их хэмжээний усархаг аадар бороо орох учир сэрэмжтэй байхыг анхааруулж буй. Мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд үерийн эрсдэлтэй бүсүүдэд холбогдох албаныхан далан шуудуу татах, айлуудыг түр нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа юм. Мөн зарим дүүрэг, хороодод үер болж болзошгүй учир цахилгаан хязгаарлаад байгаа талаар иргэд хэлж байна. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээс станцаас ТӨХК-иас тодруулахад "Төлөвлөгөөт засвар хийхээр хуваарийн дагуу хэсэгчлэн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох тохиолдол гэрээнд бүртгэгдсэн утасны дугаараар урьдчилж мэдэгдэнэ. Хэрэв засварын ажлын талаар хороо, дүүрэгт нь хэзээ хийх, цахилгаан хязгаарлаж талаар мэдээлэлгүй иргэд цахим хуудаснаас болон лавлах дугаараас тодруулж болно. Төлөвлөгөөт засварын хуваарийг наймдугаар сарын 1-нд гаргасан.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсөний дараа нөхцөл байдлыг харгалзаж, хүлээцтэй хандахыг хүсч байна" гэлээ.

Өнөөдөр 10:00-17:00 цагт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд цахилгааны хязгаарлалт хийх юм.

Харин маргааш Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн заасан бүсүүдэд эрчим хүч түр хугацаанд тасдах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-16 213.87.129.182

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-16 43.242.242.59

Малуудаа атомын цахилгаан станц барьж эрчим хүчний хомсдол хараат байдлаас хурдан гараач ээ.Дунд оворын атомын цахилгаан станц байхад Монгол улс эрчим хүчээ гадаадад экспортолж магад юм. Гэтэл нүүрс яриад л доороо эргэлдээд байх юм. Гэр байсан цагт утаа гарах нь гарцаагүй. Гэрээ цөөрүүлж орон сууцны хороолол барих тухай ярих байтал нүүрс гэж ярьцгаагаад үнэн тэнэг юмаа. Өнөө маргаашийг өнгөрүүлсэн явуургүй бодлого барихаа Чойжилсүрэн болих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-16 202.21.107.42

Атомын цахлгаан станцаа барь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж