Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр 15:00-16:00 цагийн үед их хэмжээний усархаг аадар бороо орох учир сэрэмжтэй байхыг анхааруулж буй. Мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд үерийн эрсдэлтэй бүсүүдэд холбогдох албаныхан далан шуудуу татах, айлуудыг түр нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа юм. Мөн зарим дүүрэг, хороодод үер болж болзошгүй учир цахилгаан хязгаарлаад байгаа талаар иргэд хэлж байна. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээс станцаас ТӨХК-иас тодруулахад "Төлөвлөгөөт засвар хийхээр хуваарийн дагуу хэсэгчлэн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох тохиолдол гэрээнд бүртгэгдсэн утасны дугаараар урьдчилж мэдэгдэнэ. Хэрэв засварын ажлын талаар хороо, дүүрэгт нь хэзээ хийх, цахилгаан хязгаарлаж талаар мэдээлэлгүй иргэд цахим хуудаснаас болон лавлах дугаараас тодруулж болно. Төлөвлөгөөт засварын хуваарийг наймдугаар сарын 1-нд гаргасан.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсөний дараа нөхцөл байдлыг харгалзаж, хүлээцтэй хандахыг хүсч байна" гэлээ.
Өнөөдөр 10:00-17:00 цагт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд цахилгааны хязгаарлалт хийх юм.
Харин маргааш Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн заасан бүсүүдэд эрчим хүч түр хугацаанд тасдах юм байна.
Холбоотой мэдээ