НАТО Украинд биелүүлэх боломжгүй нөхцөл санал болгожээ

НАТО Украинд биелүүлэх боломжгүй нөхцөл санал болгожээ

НАТО Украинд биелүүлэх боломжгүй нөхцөл санал болгожээ

Умард Атлантын цэргийн эвсэлийн  тэргүүн Йенс Столтенбергийн ажлын албанаас Украиныг НАТО-гийн гишүүн болохын тулд газар нутгийнхаа зарим хэсгийг ОХУ-д өгөхийг санал болгосноор Киевийн албаныхныг уурлуулжээ. 2017 оноос НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны захирлаар ажиллаж буй Стиан Женссен сүүлд Норвегийн Арендал хотод болсон уулзалтын үеэр уг саналыг тавьсан аж.

Украины нутаг дэвсгэр бол Оросын ерөнхийлөгч Владимир Путины 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг эхлүүлсэн дайны хөдөлгөгч хүчний нэг юм. Довтолгооны үеэр Оросын арми улс даяар янз бүрийн сууринг эзэлсэн ч Украин улсаас сөрөг довтолгоо эхлүүлснээр олон газрыг чөлөөлсөн. Гэвч Путин өнгөрсөн есдүгээр сард эзэлсэн Украины дөрвөн бүс нутагт хууль бусаар эзэмшлээ тогтоосон юм. Украины талаас эдгээр дөрвөн бүс нутаг болон 2014 онд булааж авсан Крым хойгийг буцааж өгөхийг ОХУ-аас шаардаж буй.

Норвегийн "VG " сонинд мэдээлснээр, НАТО-д элсэх Украины амбицыг хэлэлцэж байхдаа Стиан Женссен "Украин газар нутгаа өгөөд хариуд нь НАТО-гийн гишүүнчлэлтэй болох нь нэг шийдэл байж магадгүй гэж би бодож байна" гэж хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр Хэзээ, ямар нөхцлөөр хэлэлцээр хийхээ Украин шийдэх ёстой гэдгийг онцолжээ. 

Энэ талаар сэтгүүлч Стиан Женссенээс тодруулж асуухад түүний боловсруулсан саналд ийм агуулга байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин Украины албаныхан хэдийнэ уг саналыг хурцаар шүүмжилж, эсэргүүцэж эхэлжээ.

Тодруулбал, Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын  ахлах зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ, "НАТО-гийн хамгаалалтын төлөө газар нутгаа худалдах аа? Инээдтэй юм. Энэ бол зориудаар ардчиллын ялагдлыг сонгож, дэлхийн гэмт хэрэгтнийг турхирч, Оросын дэглэмийг хадгалж, олон улсын хуулийг устгаж, дайныг бусад хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэсэн үг. Алуурчдыг аймшигт хүслээр өөгшүүлж болохгүй" гэсэн байна. 

Түүнчлэн Украины гадаад хэргийн яамнаас Стиан Женссений саналаас татгалзаж буйгаа нийтэд зарлаж, "туйлын хүлээн зөвшөөрөх боломжгүй" нөхцөл гэж нэрлэжээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олех Николенко хэлэхдээ, "Бид НАТО-г Украины нэгэн адил нутаг дэвсгэрийн наймаа хийдэггүй гэж таамаглаж байна. Украин газар нутгаа өгөх боломжийн талаарх яриаг бий болгоход НАТО-гийн албан тушаалтнуудын ухамсартай эсвэл ухамсаргүй оролцоо нь биднийг Оросын гарт оруулж байна" гэж мэдэгдэв. 

Харин НАТО-гийн албаныхан  Стиан Женссений саналаас үүдэлтэй зөрчлийг арилгахын тулд Украиныг "гуйвашгүйгээр, тодорхой" дэмжинэ гэдгээ бататгасан байна. Йенс Столтенберг хэлэхдээ, "Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн дэмжинэ гэдгээ НАТО-гийн удирдагчид өнгөрсөн долдугаар сард Вильнюсийн дээд хэмжээний уулзалт дээр дахин нотолсон. Шударгаар тогтвортой энх тайванд хүрэхийн тулд бид шаардлагатай бол Украиныг дэмжсээр байх болно" гэсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: NEWS WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-16 103.212.116.111

жүүдүүд хуьиа бодсон хүмүүс

Avatar

Нэргүй 2023-08-16 213.87.129.182

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-16 202.9.40.237

Газар нутгийн маргаантай Украйныг НАТО-д элсүүлэх юм бол НАТО нь ОХУ-тай шууд дайтна гэсэн үг. Үүнийг нь тэд урьдчилж харчихаад Украйнд ийм санал тавьж байна. ОХУ-д Донекц, Луганскийг өгч найрамдлын гэрээ байгуулвал Украйн хожино доо.

Avatar

sukhbat 2023-08-16 59.153.87.20

unuudur ukrainees oros gazar nutag tasalj awch bgaa bol margaash hyatad manaihaas gazar nutag tasdaj awna. ene bol guiwashgui unen.

Avatar

Нэргүй 2023-08-16 202.131.245.243

Заа өчигдөр Москвагийн Кубинка-д орчин үеийн цэргийн з****г техникийн олон улсын «Армия-2023» уламжилалт форумыг Шойгу нээлээ. Тэрээр: барууныхан орос орныг хавчин хориг тавих бодлого нь хэзээ ч үр дүнд хүрэхгүй гэдгийн нэг жишээ бол энэ форумд дэлхийн 70 орны цэргийн болон бизнес төлөөлөгчид ирж оролцож байгаа явдал юмаа. Энд манай улсын 1500 гаруй компан үйлдвэрүүд 20 мянга гаруй бүтээгдэхүүнүүдээ тавьж оролцож байна. Бас энэ үзэсгэлэн дээр ЦТА-ны үеээр украйны талаас олзолж авчирсан 650 гару

Avatar

ОХУ-АНУ дайнд Украйн шийдвэр гаргахгүй 2023-08-16 66.181.177.219

Өдрийн 100г талхны нормтой хагас өлсгөлөнгийн байдалтай 27 сая иргэнээ алдаж дэлхийн дайнд ялсан улсыг АНУ ЕХ Япон ялах магадлал байхгүй.. Хамгийн их хохиролыг Украйн улс бодлогогүй улс төрчидөөс шалтгаалж эдлэж байна. Донецк Луканск автомат эрх олгож НАТО элсэхгүй 2014 оны Одиссей ҮЭХ байранд эмгэнэлт явдалд уучлал хүлээсэн бол дайн гарахгүй байсан. 1990 он биш 2022 он ОХУ хүчирхэг болсон гэдгийг Зелинский дутуу тооцоолсон .АНУ ЕХ Зелинскийг зайлуулах дараагийн төлөвлөгөөнд орж таарна

Avatar

Нэргүй 2023-08-16 122.201.23.83

27 саяын ихэнх нь Гүрж Буриад Казак ……

Avatar

ЗОЧИН 2023-08-16 202.9.46.159

Оросууд удахгүй Харьков, Одесс гэх мэт бусад хотуудыг авч таараа

Avatar

Нэргүй 2023-08-16 202.131.245.243

16 августа 2023, 07:41

Бывший советник Леонида Кучмы Олег Соскин назвал президента Украины Владимира Зеленского «жабой из грязи» из-за его неспособности ответить на удары России.

По его словам, Львов оказался не прикрыт, ВС России наступают на Купянск, Лиман и Харьков.

«Если лягушка находилась в грязи, даже если эта лягушка-жаба допрыгнула до президентского кресла… от этого ведь она не стала королём, вождём или генеральным управителем» — сказал Соскин на своём YouTube-канале.

Он заявил, ч

Avatar

Нэргүй 2023-08-16 202.131.245.243

16 августа 2023, 09:46

Два из трёх украинских батальонов отказались идти в наступление на Запорожском направлении.

Avatar

ха ха хх 2023-08-16 202.126.89.245

Укроп эсэргүүцээд хаа холдох вэ дээ

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.160.53

эргүү алиалагчад ард түмэн газар нутгаа бүрэн авч үлдэх хугацаа зөндөө байсан нэг талыг барьж солиорч явсаар шороо үүрлээ дээ шашин шүтлэг хэл соёлоор нь ард түмнээ хуваасан хэдэн хулгайч нарын золиос боллоо ард түмэн нь

Avatar

Шийдэл 2023-08-16 103.57.95.217

дайнаар бүхнийг шииднэ

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.160.60

НАТО – гийн холын ТҮНШИЛТ энх тайвны билэг тэмдэг … Дэлхийн 2 -р дайны өмнөх газрын зураг ахин сэргэхийг үгүйсгэхгүй …

Avatar

Зочин 2023-08-16 202.70.36.227

Энэ комедиан гар улсаараа тоглоод дуусгаж байх шиг.

Avatar

Зочин 2023-08-16 103.57.94.173

ЗХУ-ын үед Украин нь энэ орны хамгийн хөгжингүй, европдоо дээгүүр орох хүчирхэг улс байсан.Төвийг сахих нөхцөлтэйгээр энэ орныг тусгаар улс болж хөгжих нөхцлийг оросын тал зөвшөөрсөн.Гэтэл нацистууд хууль бус төрийн эргэлтийг барууны дэмжлэгтэй хийж,барууны түрэмгий хүчтэй эвсэн хуйвалдаж, ОХУ-ыг устгах гэж дайраад, улс орноо сүйтгэж байна.Украин дэх орос иргэдийн эсрэг геноцид үйлдэв. Украиныг НАТО-гийн цэргийн базы болгож,ОХУ-д ойрын зайнаас цөмийн цохилт өгөх аюул занал буй болгосон.

Avatar

Зочин 2023-08-16 103.57.94.173

Дорнод рүү НАТО-г өргөжүүлэх нь дэлхийн дайн үүсэх аюултайг оросын тал байнга сануулж, уг асуудлыг энхийн хэлэлцээний замаар шийдэх гэж хэдэн арван жил оролдоод бүтээгүй, Эцэст нь сөрөг цохилтод орж,улс орон иргэдээ хамгаалахаас өөр гарц үлдээгүй.Энэ дайныг барууныхан өдөөсөн.Украины нацистүүд өөрийн гараар улс орноо сүйтгэж байна.Баруун бол ОХУ-ын мөнхийн дайсан,энэ орныг устгах зорилтоосоо хэзээ ч татгалзахгүй,Украины төрд нацистүүд байгаа цагт энэ зүгээс ОХУ-д ирэх аюул хэзээ ч арилахгүй.

Avatar

Зочин 2023-08-16 103.57.94.173

Украин одоо барууны дэмжлэггүйгээр оршин тогтнох чадваргүй хиймэл улс болсон.Эдийн засгийн 40 гаруй хувь нь устсаж алга болсон гэдэг. Төр нь барууны тоглоом,залуус нь тэдний хөлснийхэн. ЗХУ задрах үед 56 сая хүн амьдарч байсан.Үүний дараа жилүүдэд 52 сая,тэгээд 40 сая болсон.Порошенкогийн засаглалын үед 35 сая болсон бол одоо ердөө20-22 сая хүн үлдсэн гэнэ.Зарим мэдээгээр 18 сая ч гэдэг.Энгэж сүйрч буй, дайны байдалтай орон яаж сайн байх билээ.

Avatar

Нэргүй 2023-08-16 103.57.95.234

Солиорцгоо монголчуудаа, солиор солиор, бас дахин солиор !

Avatar

Нэргүй 2023-08-16 202.21.107.15

Iim l tunsh dee manai NATO bol

Avatar

Нэргүй 2023-08-16 202.179.27.52

Volodimir Putin Volodimir Lenini bii bolgoson Ukrain ulsiig ene ertunzuus archij hayaj baijl sanaan amran baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж