НАТО Украинд биелүүлэх боломжгүй нөхцөл санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

НАТО Украинд биелүүлэх боломжгүй нөхцөл санал болгожээ

НАТО Украинд биелүүлэх боломжгүй нөхцөл санал болгожээ

Умард Атлантын цэргийн эвсэлийн  тэргүүн Йенс Столтенбергийн ажлын албанаас Украиныг НАТО-гийн гишүүн болохын тулд газар нутгийнхаа зарим хэсгийг ОХУ-д өгөхийг санал болгосноор Киевийн албаныхныг уурлуулжээ. 2017 оноос НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны захирлаар ажиллаж буй Стиан Женссен сүүлд Норвегийн Арендал хотод болсон уулзалтын үеэр уг саналыг тавьсан аж.

Украины нутаг дэвсгэр бол Оросын ерөнхийлөгч Владимир Путины 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг эхлүүлсэн дайны хөдөлгөгч хүчний нэг юм. Довтолгооны үеэр Оросын арми улс даяар янз бүрийн сууринг эзэлсэн ч Украин улсаас сөрөг довтолгоо эхлүүлснээр олон газрыг чөлөөлсөн. Гэвч Путин өнгөрсөн есдүгээр сард эзэлсэн Украины дөрвөн бүс нутагт хууль бусаар эзэмшлээ тогтоосон юм. Украины талаас эдгээр дөрвөн бүс нутаг болон 2014 онд булааж авсан Крым хойгийг буцааж өгөхийг ОХУ-аас шаардаж буй.

Норвегийн "VG " сонинд мэдээлснээр, НАТО-д элсэх Украины амбицыг хэлэлцэж байхдаа Стиан Женссен "Украин газар нутгаа өгөөд хариуд нь НАТО-гийн гишүүнчлэлтэй болох нь нэг шийдэл байж магадгүй гэж би бодож байна" гэж хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр Хэзээ, ямар нөхцлөөр хэлэлцээр хийхээ Украин шийдэх ёстой гэдгийг онцолжээ. 

Энэ талаар сэтгүүлч Стиан Женссенээс тодруулж асуухад түүний боловсруулсан саналд ийм агуулга байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин Украины албаныхан хэдийнэ уг саналыг хурцаар шүүмжилж, эсэргүүцэж эхэлжээ.

Тодруулбал, Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын  ахлах зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ, "НАТО-гийн хамгаалалтын төлөө газар нутгаа худалдах аа? Инээдтэй юм. Энэ бол зориудаар ардчиллын ялагдлыг сонгож, дэлхийн гэмт хэрэгтнийг турхирч, Оросын дэглэмийг хадгалж, олон улсын хуулийг устгаж, дайныг бусад хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэсэн үг. Алуурчдыг аймшигт хүслээр өөгшүүлж болохгүй" гэсэн байна. 

Түүнчлэн Украины гадаад хэргийн яамнаас Стиан Женссений саналаас татгалзаж буйгаа нийтэд зарлаж, "туйлын хүлээн зөвшөөрөх боломжгүй" нөхцөл гэж нэрлэжээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олех Николенко хэлэхдээ, "Бид НАТО-г Украины нэгэн адил нутаг дэвсгэрийн наймаа хийдэггүй гэж таамаглаж байна. Украин газар нутгаа өгөх боломжийн талаарх яриаг бий болгоход НАТО-гийн албан тушаалтнуудын ухамсартай эсвэл ухамсаргүй оролцоо нь биднийг Оросын гарт оруулж байна" гэж мэдэгдэв. 

Харин НАТО-гийн албаныхан  Стиан Женссений саналаас үүдэлтэй зөрчлийг арилгахын тулд Украиныг "гуйвашгүйгээр, тодорхой" дэмжинэ гэдгээ бататгасан байна. Йенс Столтенберг хэлэхдээ, "Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн дэмжинэ гэдгээ НАТО-гийн удирдагчид өнгөрсөн долдугаар сард Вильнюсийн дээд хэмжээний уулзалт дээр дахин нотолсон. Шударгаар тогтвортой энх тайванд хүрэхийн тулд бид шаардлагатай бол Украиныг дэмжсээр байх болно" гэсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: NEWS WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж