Кишида дайнд амь үрэгдсэн 3 сая гаруй иргэндээ хүндэтгэл үзүүлэв

Кишида дайнд амь үрэгдсэн 3 сая гаруй иргэндээ хүндэтгэл үзүүлэв

Кишида дайнд амь үрэгдсэн 3 сая гаруй иргэндээ хүндэтгэл үзүүлэв

"Дайны сүйрлийг бид дахин хэзээ ч давтах ёсгүй. Бид энэ амлалтдаа тууштай байх болно. Мөргөлдөөн тасрахгүй байгаа энэ ертөнцөд энх тайвны төлөө идэвхтэй хувь нэмрээ оруулахын тулд Япон улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хүчээ нэгтгэж, дэлхий дахинд тулгарч буй янз бүрийн сорилтыг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн," гэж Японы ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн тус улсын гурван сая гаруй иргэний дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр энэхүү мэдэгдлийг хийв.

Кишида хэлсэн үгэндээ, "Дайны үеэр манай 3 сая гаруй эх орон нэгтэн амиа алджээ. Зарим нь эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовж, гэр бүлийнхээ төлөө тулааны талбарт амь үрэгдсэн. Бусад нь дайны дараа алслагдсан гадаадын орнуудад амь үрэгджээ.

Хирошима, Нагасакигийн атомын бөмбөгдөлт, олон хот руу хийсэн агаарын дайралт, Окинава дахь хуурай замын тулалдаанд олон хүн өртсөн. Амиа алдсан бүх хүмүүсийн сүнснийг амар амгаланг олоосой гэж чин сэтгэлээсээ залбирч байна"

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Япон улс нь дайн зарлах эрхээ хасуулж, энх тайвныг сахисан үндсэн хуулийг АНУ-ын шаардлагаар баталсан юм. Түүнээс хойш Япон улс зөвхөн цөөн тооны "Өөрийгөө хамгаалах хүчин"-ээ хадгалж, энх тайвны төлөө идэвхтэй тэмцсээр ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд Японы батлан хамгаалахын амбиц өсөн нэмэгдэж, түүнийгээ дагаад цэргийн зардал нь ДНБ-нийх нь тодорхой хувийг эзлэх болсон юм.

Номхон далай болон хилийн чанад дахь дипломат ажиллагаа улам тогтворгүй болж байгаа энэ үед үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд Япон улсыг дахин цэрэгжүүлэхийг Ерөнхий сайд илэн далангүй дэмжсээр ирсэн.

Кишида илтгэлийнхээ төгсгөлд "Бид одоо үеийн болон ирээдүйн хойч үеийнхээ төлөө улс орныхоо ирээдүйг бүтээх болно. Дайн дууссанаас хойш Япон улс энх тайвныг эрхэмлэгч үндэстний замаар тууштай алхсаар ирсэн. Бид түүхийн сургамжийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий шингээж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргалаа" гэв.

Токиогийн булан дахь "USS Missouri" хөлөг онгоц дээр 1945 оны есдүгээр сарын 2-нд Япон улс албан ёсоор баримт бичигт гарын үсэг зурснаар хүн төрөлхтөний түүхийн ​​аймшигт харгислал болсон дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор дуусчээ.  Ёслолын ажиллагаа 23 минут үргэлжилсэн ч энэ нь Ази, Европ, Африкт 60 сая ба түүнээс дээш хүний ​​аминд хүрсэн 10 гаруй жилийн мөргөлдөөн, тулааныг өндөрлүүлсэн. 

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-16 213.87.129.182

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-16 202.21.107.3

Хятад, Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн бүх оронд хэт хүчтэйгээ харуулан Эзэн Хааны цог жавлхангаа бадруулж байсан ч ЗХУ ын арми сар хүрэхгүй хугацаанд цусыг нь бүрсэн дээ.

Avatar

Нэргүй 2023-08-16 103.57.95.217

япончуудын хандыг хага дарсан шүү АНУ.

Avatar

Нэргүй 2023-08-16 103.9.90.100

монголчуудад биологийн туршилт хийж байсандаа хэзээ дайны нөхөн төлбөр олоогүй биз дээ, үмхий хар самуурайнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж