Ц.Батзаяагийн эмчилгээнд ахиад 50 сая төгрөг шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

Ц.Батзаяагийн эмчилгээнд ахиад 50 сая төгрөг шаардлагатай гэв

Ц.Батзаяагийн эмчилгээнд ахиад 50 сая төгрөг шаардлагатай гэв

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан. Тус улсад таван удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал сайжирч байгааг ар гэрийнхнээс нь мэдээлсэн билээ.

Хүүгийн ар гэрийнхэн мэдээлэл өгч "Хүү эрчимт эмчилгээний тасгаас гарсан ч саажилт, таталттай хэвээр байгаа. Нүд нь нээлттэй байгаа ч харж байгаа эсэх нь тодорхойгүй. Шүүх хурал удааширч, эмчилгээний зардал тасалдаж, эмчилгээ зогсоход хүрсэн хүнд байдалтай байна. Одоогоор эмчилгээний зардал 50 орчим сая төгрөг. Хэрэв энэ төлбөрийг төлөхгүй бол эмчилгээ зогсоход хүрээд байгаа" гэв.

Өнгөрсөн гуравдугаар сард сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тус хүүгийн эмчилгээний зардалд 150 гаруй сая төгрөг цугларсан. Нийт эмчилгээний зардал нь 220-230 сая төгрөг болсон бөгөөд одоо хүлээгдэж байгаа төлбөр нь 50 сая аж. Тиймээс та бүхэн дээрх дансаар хандивт нэгдэхийг хүсч байна. Хүүгийн ар гэрийнхэн эмчилгээ болоод хандивтай холбоотой мэдээллийг мөн цахим хуудсаараа тогтмол мэдээлэх юм.

Хүүг зодсон этгээдийг эрүүгийн тухай хуулийн 11.1, 12.1-ийн 4-т заасан үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд шүүх хурал хоёр долоо хоногийн өмнө товлогдсон ч хойшилсон юм.

Гурван настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд юм. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр  сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж