Хятад улс ажилгүйдлийн мэдээллээ хуваалцахаа болив

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

Хятад улс ажилгүйдлийн мэдээллээ хуваалцахаа болив

Хятад улс ажилгүйдлийн мэдээллээ хуваалцахаа болив

Хятад улсын ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин энэ оны зургадугаар сард 21.3 хувьтай гарчээ. Ажилгүйдлийн мэдээлэл олон нийтэд ил болсон даруйдаа дэлхий дахинд шуугиан дагуулсан.

Тэгвэл тус улс өнгөрсөн сараас ажилгүйдлийн мэдээллээ нийтэд ил зарлахаа больжээ. Хятадын Үндэсний статистикийн хороо өчигдөр /2023.08.15/ ээлжит тайлангаа тавихдаа эдийн засгийн энгийн үзүүлэлтүүдээ л танилцуулсан байна. Урьд нь 16-24 насныхны ажилгүйдлийн мэдээллийг сар бүр тогтмол танилцуулдаг байсан.

Үндэсний статистикийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Фү Линхуй хэлэхдээ "Одоогийн статистикийг сайжруулах шаардлагатай байгаа. Энэ насны оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд өссөн. Тэдний үндсэн үүрэг бол ажил хайх биш суралцах. Сургуулиа төгсөхөөсөө өмнө ажил хайгаад эхэлсэн оюутнуудыг энэ тоонд оруулах уу үгүй юу гэдэг дээр хүн бүр өөр өөр бодолтой байна. Илүү нарийн судалгаа шаардлагатай. Тооцооллын аргаа сайжруулахын тулд илүү нарийн судалгаа хийнэ. Дараа нь мэдээллийг дахин танилцуулна" гэжээ.

Түүний мэдэгдэл мөн л Хятадын цахим сүлжээнд шуугиан тарьлаа. "Яг одоогийн тоон мэдээлэл нь хэтэрхий онцгүй байгаа учир түр зуур харахгүй байцгаая" гэж "Weibo"-д нэгэн хэрэглэгч бичсэн нь маш их хандалт авчээ.

Хятадад энэ жил 11.6 сая төгсөгч ажил хайж буй гэх мэдээлэл байна. Covid-19 цар тахлын дараа Хятадын эдийн засаг бүрэн сэргэж амжаагүй байгаа учир тэдний ирээдүй бүрхэг байна гэж дүгнэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж