“Грийн групп ” ХХК нь Хүнс үйлдвэрлэл, худалдаа, Барилга үйлдвэрлэл, Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлд дотоодын зах зээлд танигдсан хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, нэр бүхий төслүүдээр бүтээн байгуулалтын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах, бизнесийн салбарт өсөн нэмэгдэх үнэ цэнэ, эдийн засгийн үр өгөөж бий болгохыг зорин ажилладаг.
Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп нь байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний үр ашиг, гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах, олон нийтэд ногоон хэв маягийг сурталчлан түгээхээр “Ногоон хөгжлийн бодлогоо” чиглүүлэн ажиллаж байна.
Монголын эдийн засгийн тогтвортой хөгжил нь макро эдийн засаг ба улс төрийн тогтвортой байдал, логистикийн бүтээн байгуулалт, зам тээврийн сүлжээ, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжихээс гадна гадна эрчим хүчний аюулгүй байдлыг хангахаас шалтгаална.
ЕСБХБ-ны Төв Азийн бүс нутаг хариуцсан Захирал Сюзанна Харгитай Монголын Эдийн Засгийн Форумд оролцох үеэрээ “Эрчим хүчний стратегийн бодлогын хувьд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, эрчим хүчний менежментийг тогтолцоог сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн бус салбарт татан төвлөрүүлэх нэн шаардлага байгаа”-г онцолсон.
Грийн Групп нь эрчим хүчний зардлыг бууруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, үр ашигтай байлгаж бараа, үйлчилгээнд нэмүү өртөг шингээж богино хугацаанд үйлдвэрлэх зорилгоор Грийн Фактори үйлдвэртээ “Эрчим хүчний менежментийн тогтолцоо ISO 50001:2018” стандартыг нэвтрүүлэх төслийг эхлүүлээд байгаа юм.
Ингэснээр “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хангуулахад чиглэсэн дорвитой алхам хийж буй өөрөөр хэлбэл “ISO 50001:2018” стандартыг нэвтрүүлсэн манай улсын тавдах ААН болж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/ Грийн Групп-ын байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангуулахад чиглэсэн шат дараатай үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэн ISO 50001:2018 стандартыг нэвтрүүлэх төсөлд 75%-н санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэрийн хүрээнд өнөөдөр ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Ханнес Такач болон Грийн Групп-ын удирдлагууд санамж бичиг үзэглэлээ.
Грийн Групп-ын салбар компани болох Грийн фактори ХХК-ийн “Талын Монгол” болон “Sunsea” үйлдвэр нь хоногт 30 тн мах ангилах, 30 тн савлах хүчин чадалтай бөгөөд БНХГУ-ын Мультвак компаниар дамжуулан Handtmann болон Alco тоног төхөөрөмжийн брэндийн хоногт 11 тн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай бүрэн урсгал бүхий үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлэн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Грийн Групп үйлдвэрлэлийнхээ эрчим хүчний хэрэглээнд тогтмол хяналт тавьж, эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлтээ тасралтгүй сайжруулах төслүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлсээр Тогтвортой хөгжлийн уур амьсгалын өөрчлөлийн хор нөлөөг багасгах, хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилтуудыг хангуулахад чиглэсэн томоохон алхам гэдгийг онцолж байна.
Цаашид байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нөхөн сэргээгдэх баялагт нэмүү өртөг шингээх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг үр ашигтайгаар зарцуулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд Ногоон хөгжлийн бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ