Морин хуурын чуулгын Австрали дахь тоглолт 100 долларын үнэтэй

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

Морин хуурын чуулгын Австрали дахь тоглолт 100 долларын үнэтэй

Морин хуурын чуулгын Австрали дахь тоглолт 100 долларын үнэтэй
Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгын уран бүтээлчид Австралийн "Сидней опера хауст" анх удаа тоглолтоо хийх гэж байна. Морин хуурын чуулга Австралийн дуурийн театрт 2023 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 19.00 цагаас “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах юм.
Чуулгын авьяаслаг хамт олон 31 жилийн хугацаанд дэлхийн 30-аад улсад 650 гаруй тоглолт хийсэн бөгөөд Сиднейн дуурийн театрт анх удаагаа тоглолтоо толилуулах гэж буйгаараа онцлог. Тоглолтын тасалбарын үнэ 100 ам.доллар гэнэ.
Тус чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглолтоо хийсэн.
Морин хуурын чуулгынхан 2022 онд Японы “NHK Hall” танхимд, 2021 онд ОХУ-ын алдарт "Мариинский" театрын тайзнаа урилгаар тоглолтоо хийж байв.

Морин хуурын чуулга нь анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийснээр Монголын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байв. Чуулгыг үүсгэн байгуулагч нь уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж