Монгол косплэй хийгч хүүхэд, залуус дэлхийн тавцанд өрсөлдөнө

Монгол косплэй хийгч хүүхэд, залуус дэлхийн тавцанд өрсөлдөнө

Монгол косплэй хийгч хүүхэд, залуус дэлхийн тавцанд өрсөлдөнө

Өнгөрсөн долоон сард орсон үерийн улмаас хүүхдийн парк усанд автаж долдугаар сарын 26ны өдрөөс үйл ажиллагагаа хэвийн явуулж эхэлжээ.  Иймд Олон Улсын Ротарийн 3450 (Хонгконг, Макао, Монгол, Гуандун) Байгууллагаас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хандивын аян зохион байгуулж "Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн" дахь нуурын усыг шавхаж, хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэн, хэвийн үйл ажиллагаанд оруулахад дэмжлэг үзүүлж 42,900,000 төгрөгийг Ротарийн төлөөлөл, ажлын хэсгийнхэн гардуулан өгсөн байна.

 

Даваа гарагаас Пүрэв гараг хүртэл 11:00-17:00 цагийн хооронд ирсэн эхний 1000 хүнд 50.000 төгрөгийн “DAILY PASS” буюу бүтэн өдрийн турш хязгааргүй тоглох шинэ багцыг худалдаанд гаргажээ. Зөвхөн эхний 1000 хүн @Parkofmongolia инстаграм хуудсыг дагаж 35.000 төгрөгөөр худалдан хийх боломжтой юм байна. Мөн тус тасалбарт "Sticker Lovers" дэлгүүрийн 5000 төгрөгийн эрхийн бичиг дагалдах аж.

Тасалбараа худалдан авах цаг нь 11:00-17:00 цагийн хооронд байна. Харин тоглох цаг нь тухайн өдрийг дуустал тоглоно.

Мөн энэ амралтын өдөр буюу наймдугаар сарын 19 ны өдөр үнэ төлбөргүй иогийн өдөрлөг зохион байгуулагдана. "STAY Premium Yoga Center" болон "Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн" компаниуд хамтран ажиллажээ. Цагийн хуваарийн тухайд өглөөний 07:00-08:30 цагийн хооронд үргэлжилнэ.

Түүнчлэн энэ жилийн “Шөнийн парк” наймдугаар сарын 11-12 ны өдрүүдэд  хоёр өдөр зохион байгуулагджээ. Эхний өдөр "Animax day" өдөрлөг зохион байгуулагдан хөгжөөнт тоглоом, Open mic, Аниме хүүхдийн кино тайзнаа үзүүлсэн байна. Урилгаар ирсэн уран бүтээлчдийн хувьд Foux охидын хамтлаг болон DJ Jerry нар хүрэлцэн иржээ. Мөн циркийн үзүүлбэрийг толилуулсан байна.

Япон Соёлын Поп өдөрлөг өнгөрсөн долоо хоногт  Их тайзад тоглогджээ. Үүнд Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг – 2023 арга хэмжээ 10 дахь жилдээ 1500 гаруй хүүхэд залуус хүрэлцэн ирж амжилттай зохион байгуулагджээ. Мөн Монголд анх удаа косплэй үүссэнээс хойш ийнхүү 10 жилийн дараа Монгол косплэй хийгч хүүхэд залуус дэлхийн тавцанд өрсөлдөхөөр болсон байна.

Л.Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж