Аялал жуулчлалыг аялал жуулчлалынхнаас аврахсан!

Хуучирсан мэдээ: 2023.08.16-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалыг аялал жуулчлалынхнаас аврахсан!

Аялал жуулчлалыг аялал жуулчлалынхнаас аврахсан!

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг дэмжих жилийн хүрээнд Монгол Улсад өдөрт 3000 гаруй жуулчин ирж буй. Дэлхийн тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид гээд Монголыг сонирхон ирэх хүний тоо өсөхийн хэрээр хөтөч, компаниуд үйлчилгээ, соёлоо өндөр зэрэглэлд шилжүүлэх шаардлага тулгарч байгаа. Аялал жуулчлалаар дамжуулж нүүдэлчин соёл, онгон байгалиа сурталчлах, сүү, цагаан идээ, дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүнээ таниулах хэрэгцээ их бий ч жуулчдын сэтгэл ханамжийг угтахаас эхлээд үдэлт хүртэл жигд тэгш байлгахыг эрмэлзэх нь чухал.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого мэдээж чухал. Гэхдээ түүнээс чухал нь аялал жуулчлалын салбарын үйлчилгээ, хандлага, харилцаа. Чийг үнэртэж, нурах шахсан байшингаа тэнгэрт тулсан үнээр үнэлээд үйлчилгээ нь тэг байдаг Монголын аялал жуулчлалынхны хандлагаас харахад аялал жуулчлал мөддөө хөгжихгүй нь бололтой.

Энгийн аялагчаас контент бүтээгч хүртэл анхаарлыг татаж чадсан юм чинь анхдагч хэрэгцээг нь хангахад асуудал үүсгэж болохгүй. Тиймдээ ч аяллын компани, жуулчны баазууд өнөөдрийн орлогоо харахаас гадна тэр хүнийг ирэх жилүүдэд дахин Монголд ирэх, зочлох, аялах хөтөлбөр боловсруулахад нь нөлөөлөгч байх хэрэгтэй хөтөч, орчуулагчид, гадаадад амьдарч буй монголчууд зөвлөж байна.

Энэ жил нийт нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьснаас одоогоор 54 хувийн биелэлттэй явж байгаа. Мэдээж энэ тоо сайн үзүүлэлт. Гагцхүү чанарын хувьд авч үзвэл Монголд аялагчид сэтгэл ханамжтай байж чадаж байгаа эсэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юу тулгамдаж, яаж шийдвэрлэж болох талаар санал сэтгэгдэл авдаг арга үгүйлэгдэж байна.

МОДОН ЖОРЛОН, ЭВДЭРХИЙ ЗАМУУД ЭХНИЙ ДҮН 

Өнгөрсөн саруудад олон улсад танигдсан уран бүтээлчид олноор Монголд ирсэн. Тухайлбал, Өмнөд Солонгосын "JTBC" суваг "Монгол дахь шуудан зөөгчид" нэртэй сонирхолтой шоу нэвтрүүлэг эхлүүлж байгаагаа зарласан. Энэ шоуны гол дүрүүдийн нэг бол БНСУ-ын алдартай жүжигчин Жан Хьюк, Ча Тэ Хьюн нар Монголд зургадугаар сард ирсэн бөгөөд нэвтрүүлгийн зураг авалтаар Алтай Таван богдод аялал хийсэн билээ.

Алдартай уран бүтээлчид монгол ахуйтай танилцаж, нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрсдийн цахим хуудастаа малчин айлын модон жорлонг онцолсон. Мөн үүний дараагаар ирсэн аялагчид ч Монголын бартаат зам, нойлын асуудлыг шийдэж чадвал аялагчдын заавал ирэх маршрут гэдгийг илэрхийлж байлаа.

Харин салбарын сайд энэ асуудалд анхаарч байгааг он гарахад л мэдэгдэж байв. Сар тутамд сайжруулалт хийж, соёлын сурталчилгаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж байгаагаа ч  онцолсон. Гол нь удирдлагын хувьд үүрэг, чиглэл өгч байгаа ч хөрсөн дээрээ иргэн, аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийг дэмжихгүй бол утгагүй. Улсаа таниулан сурталчлахад хувь хүний хандлага, хөтчийн ур чадвар чухал нөлөөтэй. Тиймээс жуулчдыг угтан тосох үйлчилгээний ажилтнаас эхлээд явах маршрутын отоглох цэгүүд, байрлах байр, сууц, хоноглох баазуудын тав тухыг хангах тал дээр ч онцгой анхаарах хэрэгтэй байна.

Өндөр өртөгтэй ч адал явдал, сэтгэл ханамжтай дурсамжтай аяллыг бүтээхэд анхаарах асуудал их бий. Бид аялагчийг угтахаас эхлээд эвдэрхий нүхэн жорлон, элэгдсэн замаар явуулах нь хүртэл эхний дүнг авч байдаг учир анхаарах зүйлс дээр ач холбогдол өгөхийг аялагчид уриалж байна.

Өөрөөр хэлбэл, жуулчдыг аттах тактик сайн байгааг иргэд сайшаасан ч гол нь үйлчилгээний сэтгэл ханамж дээр үзүүлэлт байхгүй нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж