Улс орнууд АНУ-ын сөнөөгч онгоцонд үүрд найдахгүй

Улс орнууд АНУ-ын сөнөөгч онгоцонд үүрд найдахгүй

Улс орнууд АНУ-ын сөнөөгч онгоцонд үүрд найдахгүй

Төрийн тэргүүнүүдийн уулзалтад тийрэлтэт хөдөлгүүр чухал үүрэг гүйцэтгэх нь ховор. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн зургадугаар сард Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг Цагаан ордонд хүлээн авч уулзах үед хоёр улс тийрэлтэт хөдөлгүүр үйлдвэрлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. Тодруулбал, Энэтхэгийн үндэсний сөнөөгч онгоцны хөтөлбөрт зориулж АНУ-ын төрийн конгломерат “General Electric” нь Шинэ Делитэй тийрэлтэт хөдөлгүүр хамтран үйлдвэрлэх болжээ.

Сөнөөгч онгоц эсвэл танкны өндөр борлуулалттай харьцуулахад тийрэлтэт хөдөлгүүр нь ач холбогдол багатай мэт санагдаж болно. Гэхдээ дээрх мэдэгдэл нь дэлхийн нэгэн чухал чиг хандлагыг харуулсан гэж үзжээ. Үндэсний байлдааны нисэх онгоцууд эргэн ирж байна. Жижиг гүрнүүд өөрсдийн гэсэн тийрэлтэт онгоц бүтээхийг эрмэлзэж, амжилтад хүрээд эхэллээ.

2030-аад оны сүүл гэхэд дэлхийн сөнөөгч онгоцны зах зээл, ерөнхийдөө батлан ​​хамгаалахын зах зээл өнөөгийнхөөс хамаагүй илүү хуваагдмал болох төлөвтэй байна. Тэр дундаа батлан ​​хамгаалахын зах зээл дэх АНУ-ын давамгайлал буурна гэж үзэв.

Улс орнууд АНУ-д үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцонд үүрд найдахгүй. Вашингтон ч бусад орны онгоцуудад зориулсан систем, технологийн борлуулалтаа эн тэргүүнд тавих замаар дасан зохицохгүй бол дэлхийн батлан хамгаалахын зах зээлээс хоцрох магадлалтай болжээ. АНУ нь экспортод чиглэсэн арилжааны зориулалттай тийрэлтэт онгоц гэхийн оронд илүү нарийн, мэргэжлийн тийрэлтэт онгоцуудыг хөгжүүлэхийг нэн тэргүүнд тавих болсон.

Дэлхийн томоохон гүрнүүд бараг бүгдээрээ өөрийн гэсэн байлдааны онгоц бүтээхийг хүсдэг байсан үе бий. Тухайлбал, 1980-аад онд Өмнөд Африк, Тайвань, Югослав, Бразил, Румын, Израиль, Япон, Энэтхэг зэрэг улс үндэсний сөнөөгч онгоцны схемтэй байсан. Дотоодын үйлдвэрийн тийрэлтэт онгоцыг харьцангуй цөөн тоогоор үйлдвэрлэсэн боловч ихэнх нь 1990-ээд онд алга болжээ. Эдгээр үндэсний хөтөлбөр дампуурсан нь олон шалтгаантай байсан. Нэгдүгээрт, хүйтэн дайны дараа батлан ​​хамгаалахын төсөв хумигдах тусам сөнөөгч онгоцны зах зээл багассан. Мөн эдийн засаг либералчлагдаж, худалдааны саад бэрхшээл буурсан. Аж үйлдвэрийн бодлого моодноос гарсан гэх мэт шалтгаан бий.

Харин энэ үед АНУ бэлэн болсон тийрэлтэт онгоцоо маш сайн худалдсан. 1991-1995 оны хооронд барууны үйлдвэрлэгчид 1667 сөнөөгч онгоц бүтээжээ. Эдгээрийн 727 нь “F-16”, 597 нь АНУ-ын бусад төрлийн онгоц байсан.

Үүний дараагаар АНУ “F-35” сөнөөгч онгоцыг бүтээсэн. Тус онгоц нь 2015 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийн сөнөөгч онгоцны зах зээл дэх Вашингтоны экспортын ноёрхлыг бэхжүүлсэн юм. Хүйтэн дайны дараах үеийн энэ бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа улс орнууд сэтгэл хангалуун байжээ. Гэвч шинэ өрсөлдөгчид зах зээлд гарч ирэх тусам “F-35” АНУ-ын аж үйлдвэрийн ирээдүйг аврах хөг нь өнгөрсөн байна.

Үндэсний сөнөөгч онгоцны хөтөлбөрийн зүг чигийг тодорхойлсон бас нэг сайн жишээ бол Япон юм. Тус улс 1990-ээд онд “Mitsubishi F-2”-ыг бүтээхэд олон тэрбум ам.доллар зарцуулсан. Ингэснээр байлдааны нисэх онгоц, батлан ​​хамгаалахын экспортын тэргүүлэгч гэсэн АНУ-ын байр суурь ганхаж эхэлжээ. Гэхдээ Япон 100 хүрэхгүй “F-2” онгоц бүтээсэн.

Япон өдгөө бэлэн болсон 147 ширхэг “F-35” онгоц худалдаж авахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Их Британитай хамтран шинэ тийрэлтэт онгоц зохион бүтээв. Ийнхүү АНУ-ын сөнөөгч онгоцуудад найдаж байсан Япон 2030-аад оны сүүлчээс эхлээд “F-35” худалдаж авахаа зогсоон, өөрсдөө үйлдвэрлэж эхлэх боллоо гэсэн үг. Их Британи ч ялгаагүй 2030-аад оноос худалдан авалтаа зогсоох төлөвтэй байна.

Үндэсний сөнөөгч онгоц үйлдвэрлэх чиг хандлагыг Өмнөд Солонгос улс эхлүүлсэн гэхэд болно. Тус улс “KF-21 Boramae” онгоцыг үйлдвэрлэж байна. Турк, Тайвань хэдийнэ шинэ чиг хандлагад нэгдсэн. Мөн сөнөөгч онгоцны томоохон зах зээл болох Арабын нэгдсэн Эмират улс энэ оны эхээр өөрийн нисэх онгоц бүтээх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ.

Энэтхэгийн хувьд 1950-иад оноос хойш өөрийн гэсэн тийрэлтэт сөнөөгч онгоц бүтээхийг хичээсээр ирсэн. Тежас хөнгөн байлдааны нисэх онгоцны хөтөлбөр нь 1980-аад оны эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2015 онд бага хэмжээгээр зах зээлд нэвтэрсэн. Өдгөө “General Electric”-ийн тусламжтайгаар Тежасын үйлдвэрлэлийн хурдыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас гадна хөгжиж буй, хөгжингүй гэх мэт орнууд ч дотоодын пуужингийн хөтөлбөр, сансрын систем, зэвсгийн үйлдвэрлэл зэргээ нэмэгдүүлэхийг зорих болсон. Австрали л гэхэд пуужин, нисгэгчгүй онгоц, “AUKUS” шумбагч онгоцны үйлдвэрүүдийг бий болгохын тулд түншлэл хайж байна. Саяхныг хүртэл өөрийн гэсэн батлан хамгаалахын үйлдвэрлэлгүй байсан Саудын Араб хүртэл 2030 он гэхэд нийт худалдан авалтынхаа 50 хувийг дотоодоосоо зохицуулахаар төлөвлөжээ. Цаашилбал, тус улс Их Британи, Японы хамтарсан төсөлд нэгдэхийг оролдож магадгүй ажээ.

Эх сурвалж: FOREIGN POLICY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-16 202.21.107.3

Ойлгомжтой шд. Ф22 гэхэд л АНУ ын хамгийн сор сөнөөгч. Гэтэл ОХУ ын СУ 35 20 км ойртлоо л гэвэл гөлөг. ум хумгүй зугатдаг 5 р шатны сөнөөгчийг хэт өндөр үнээр авдаг мал байхуу?

Avatar

Нэргүй 2023-08-16 124.158.69.146

АНуус сайт Оросыг албаар дурссангүй. атаархуу тарвага сайт

Avatar

Нэргүй 2023-08-16 173.66.93.130

Америк хоцорно ч гэж юу байхав мөрөөдөл байлгүй дээ

Avatar

Zochin 2023-08-16 192.82.69.184

Орчуулга тавихаасаа өмнө судалгаа сайн хийх хэрэгтэй. АНУ=ийн сөнөөгч онгоцууд муу шүү дээ. Украйнд өгч чадахгүй байгаагийн шалтгаан нь онигоонд орохгүй гэж. Танкууд нь чүдэнзний хайрцаг шиг шатаж байна.

Avatar

Нэргүй 2023-08-16 38.42.106.107

За байзөөөөөөөө 🤔яааааг юүүүүхгэсийн бол. Ухааан хзрсэнгүй. Зайлууууул гүүглэээр орчуулцын бишүү

Avatar

Нэргүй 2023-08-16 192.82.80.183

Холион бантан, юу ч гээд байгаам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж