С.Тулга бодит шүүмжлэл хөгжил авч ирдэг гэв

С.Тулга бодит шүүмжлэл хөгжил авч ирдэг гэв

С.Тулга бодит шүүмжлэл хөгжил авч ирдэг гэв
Гавьяат дасгалжуулагч С.Тулгыг өнгөрсөн тавдугаар сард үүрэгт ажлаас нь албан бусаар чөлөөлж 3х3 сагсан бөмбөгийн холбооны зүгээс “Дасгалжуулагчийг ажлаас нь халаагүй, хөөгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн тайлбарыг өгч байв. 19 жилийн 3х3 сагсан бөмбөгийн багийн спортыг хөгжүүлсэн тэрбээр цахим хуудастаа "FIBA Women’s Asia Cup B Division" тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн алба, дасгалжуулагчдын баг хангамж сайтай ч сэтгэл муу, чадвар багатайг шүүмжилсэн.
Өнөөдөр мөн тэрбээр, бодит шүүмжлэл хөгжил авч ирдэг. Шүүмжлэлд уурах биш ухаантайгаар алдаагаа засах ёстой.
"Asia Cup FIBA 3×3 2023" тэмцээнд Монголын баг тамирчид зургаа тоглож зургаан удаагийн ялалт байгуулаад аварга болоход олон улс, ази далайн орон тэр чигтээ огт шүүмжлэхгүй баярлаж бахархаж байсан. Олон жил шүүмжлүүлсний үр дүн давуу тал байсан юм.
Сэтгэл зүрхээ гаргасан хайран сайхан тамирчид болон энэ тамирчдыг бэлдсэн багш спонсор сэтгэл гаргасан гэр бүл л хэцүү өнөөдөр байгаа.
MGL3X3, эрэгтэй 5х5 сагсны огцом хөгжил бол олон сайхан сэтгэл зүрхтэй зүтгэсэн хүмүүсийн дүн юм. Энэ сайхан хөгжлийг эзэн суухдаа хэтэрхий их санаж, хэтэрхий их сэтгэл гаргасан хүмүүсээ нэг нэгээр нь зайлуулж байгаагийн үр дүнд өнөөдрийн байдал үүсч байна.
Маргааш монгол охид минь сүүлийн тоглолтоо Шри-Ланкын багийг хожоод л дуусна.
Би албан тушаалаас хөөгдсөндөө хорсож шүүмж хэлээгүй, шигшээгийн охидод гаргасан цаг хугацаа, тэдний зүтгэл талаар болж буйд харамсч байна гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-15 66.181.160.41

Яадаг ч байсан 3×3 сагсан бөмбөгийн хөгжил энэ хүнтэй л холбоотой.Сэтгэлээ өгсөн юм бүхэн амжилтад хүрдэг.
Харин нохойноос ч дор нэр хүндгүй болсон улс төрийн хүрээнийхэн хаана өнгөтэй өөдтэй юм байна , өөртөө наах гэж оролддогоос болж энэ спортын хөгжил зогсох байх .Тэр цагт тэд өөр өнгөтэй өөдтэй өөрсөддөө наах юу байна гэж өлөнтөөд л энэ спортыг хаяад л алга болно. Тэр үед дахин сэргээнэ гэдэг шинээр эхлэхтэй ялгаагүй л цаг хугацаа алдсан юм болно доо. Спорт ч өөрийн жамаар хөгжих боломж алг

Avatar

Нэргүй 2023-08-15 202.21.124.129

Хэл амаа бодох хэрэгтэй шд алчуур нөмөрсөн авгай нтр чихшиг. манай эмэгтэй сагс бол FIBA ranking дотор ч сураг байхгүй. Ойрын хэдэн жилдээ ч орохгүй. Иран бол харин азидаа том баг байна лээ. Тулга дасгалжуулсан дасгалжуулаагүй ч ялгаагүй.

Avatar

Нэргүй 2023-08-15 43.242.242.59

Энэ хүний ачаар монголын 3х3 багийн тамирчид дэлхийд данстай болж өдий зэрэгт хүрсэн. Ямар ч тохиолдолд энэ хүний зөвлөгөөг авч ямагт хамт байх ёстой шүү

Avatar

Нэргүй 2023-08-15 213.87.146.75

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-15 202.126.88.93

сайн багш байсан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж