Гавьяат дасгалжуулагч С.Тулгыг өнгөрсөн тавдугаар сард үүрэгт ажлаас нь албан бусаар чөлөөлж 3х3 сагсан бөмбөгийн холбооны зүгээс “Дасгалжуулагчийг ажлаас нь халаагүй, хөөгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн тайлбарыг өгч байв. 19 жилийн 3х3 сагсан бөмбөгийн багийн спортыг хөгжүүлсэн тэрбээр цахим хуудастаа "FIBA Women’s Asia Cup B Division" тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн алба, дасгалжуулагчдын баг хангамж сайтай ч сэтгэл муу, чадвар багатайг шүүмжилсэн.
Өнөөдөр мөн тэрбээр, бодит шүүмжлэл хөгжил авч ирдэг. Шүүмжлэлд уурах биш ухаантайгаар алдаагаа засах ёстой.
"Asia Cup FIBA 3×3 2023" тэмцээнд Монголын баг тамирчид зургаа тоглож зургаан удаагийн ялалт байгуулаад аварга болоход олон улс, ази далайн орон тэр чигтээ огт шүүмжлэхгүй баярлаж бахархаж байсан. Олон жил шүүмжлүүлсний үр дүн давуу тал байсан юм.
Сэтгэл зүрхээ гаргасан хайран сайхан тамирчид болон энэ тамирчдыг бэлдсэн багш спонсор сэтгэл гаргасан гэр бүл л хэцүү өнөөдөр байгаа.
MGL3X3, эрэгтэй 5х5 сагсны огцом хөгжил бол олон сайхан сэтгэл зүрхтэй зүтгэсэн хүмүүсийн дүн юм. Энэ сайхан хөгжлийг эзэн суухдаа хэтэрхий их санаж, хэтэрхий их сэтгэл гаргасан хүмүүсээ нэг нэгээр нь зайлуулж байгаагийн үр дүнд өнөөдрийн байдал үүсч байна.
Маргааш монгол охид минь сүүлийн тоглолтоо Шри-Ланкын багийг хожоод л дуусна.
Би албан тушаалаас хөөгдсөндөө хорсож шүүмж хэлээгүй, шигшээгийн охидод гаргасан цаг хугацаа, тэдний зүтгэл талаар болж буйд харамсч байна гэсэн юм.
Холбоотой мэдээ