Коксжих нүүрс: Б.Чойжилсүрэн VS Ж.Золжаргал

Коксжих нүүрс: Б.Чойжилсүрэн VS Ж.Золжаргал

Энэ долоо хоногийн VS буландаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал нарын эсрэг тэсрэг байр суурийг онцоллоо. Өнгөрөгч долоо хоногийн НИТХ-ын хурлаар Хятадаас 177.5 тэрбум төгрөгөөр коксжон нүүрс экспортоор авч нийслэлийн иргэдэд туршина хэмээн Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Ингэснээр агаарын бохирдол хоёр дахин буурах тооцоо байгааг ч дуулгасан. Дээрх асуудлаар Ж.Золжаргал хатуухан шүүмж хэлсэн бөгөөд улс төрийн шийдвэр гэдгийг онцолсон юм. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.

Б.Чойжилсүрэн
Эрчим хүчний сайд

Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлинг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Цаашилбал, Солонгос, Японы туршлагыг судалж үзэж байна. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ, 80 тн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторит шинжлүүлж үзлээ.

Тэгтэл мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3  болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.

Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Хэрэв, Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна. Энэ саналыг та бүхэн дэмжич өгөөч. Мөн НИТХ-ын МАН-ын бүлэгтэй уулзаж, мэдээлэл өглөө.

Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм

Ж.Золжаргал
“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал

Хятадаас 177 тэрбум төгрөгөөр 115 мян.т хагас кокс өр тавьж худалдан авах Засгийн газрын шийдвэр 2023.08.09-ний өдрийн НИТХ-ийн хурлаар дэмжигдэв.
Миний бие түлшний мэргэжилтний хувьд үр ашиг муутай бөгөөд эрсдэлтэй уг шийдвэрийг эсэргүүцэж байна. Мөн миний журмын нөхөд ХҮН намын НИТХ дахь бүлэг олон мянган өрхийн дулаан сууцыг санхүүжүүлэх мөнгийг "шатаах" гэж байгааг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн.
Гэвч НИТХ дахь МАН олонхоороо хүч түрэн шийдвэрлэв. Үүнийг тэмдэглэн үлдээх хэрэгтэй.
Яагаад буруу вэ гэхээр:
1. Онолын хувьд утаа бага ялгаруулах ч масс хэрэглээнд үр дүн багатай. Багахан өөрчлөлтийг хэт өндөр үнээр хийхийн оронд мянга мянган байшинг дулаан болгоход зарцуулах нь дээр.
2. Утаа "багатай" нүүрсэн түлш нь утаагүй хийн түлшээс хамаагүй өндөр үнэтэй болов. Хямд учраас л нүүрс түлдэг, мөнгөтэй бол цэвэр хий шатаана. Гэтэл үнэ нь эсрэгээрээ болох нь.
3. Хагас кокс дэгдэмхий бага, хатуу нүүрстөрөгч их тул ноцоохын тулд их мод, газ шаардана. Жаахан ойн нөөцөө улам ихээр шатаана.
4. Хагас коксыг шатаахад агаар их хэрэгтэй ба зуух яндан тааруу үед угаарын хий ихээр ялгарна. Угаартах эрсдэл нэмэгдэнэ.
5. Утаа багатай нүүрс шатаавч хөрс хөлдсөн үед хөлдүү агаар тогтож утаа багширсан хэвээрээ байна. Тэр үед нийтээрээ хямарч 177 тэрбум төгрөг хаачив хэмээн шуугина.
Ингээд сонгуулийн өмнө улстөрийн оноо ч авсан юм байхгүй, мөнгө ч байхгүй, утаатай хэвээр эмгэнэлт байдалд орно. Хамгийн харамсалтай нь энэ бол мэргэжилтнүүдийн биш намын шийдвэр! Намын дарга нар шийдвэр гаргаад, мэргэжилтнүүд тааруулсан дүгнэлт, зөвлөмж гаргах гэж будилж байх нь жинхэнэ эмгэнэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mалчин 2023-08-16 66.181.190.115

Хотынхон 50к -аар сонгууль өгөөд байдаг хохь нь дахиад туршилтанд орохоос биш дээ!

Avatar

Нэргүй 2023-08-16 202.21.107.3

Энэ өвөл амьд мэнд баймаар бна шдээ ФБ найз Золжаргалаа. Түрүү өвөл яалаа даа. Хөх үнс, хөх угаар 2 урьд хожид байгаагүй ихээр, түүнээс гадна хорт хавдрын тохиол ингэж огцом нэмэгдлүү? эсвэл зүгээр л түүхий нүүрсээ түлий л дээ. Хүкийн хорт түлшинд Та ч Би ч үнэхээр сөхөрч бгаа биз дээ.

Avatar

Монгол инженер 2023-08-16 202.131.230.162

Тавантолгойн коксжих нүүрсний IY давхрага коксжих давхарга. Энэ давхаргыг жижиг Тавантолгой олон жил олборлож, айл, өрх уурын зууханд шатаасан. Үүнээс болоод хүн угаартаж үхсэн гэж би сонсоогүй. Харин энэ давхаргын шатаасан нүүрсний үнсийг дахиад галд хийхэд шатаж л байдаг. Өөрөөр хэлвэл 2 дахин түлж болдог гэсэн үг. Харин муухан зуухны шүүрийг хайлуулаад байдаг юм. Сонин байгаа биз. Энд зүгээр л олон нийтийн мэдээллийн зөрүүг ашигласан улс төржилт бас яваад бна даа.

Avatar

Нэргүй 2023-08-16 203.98.76.4

Монгол хүмүүс эх орондоо олигтой хийж гависан юмгүй, нэг ёсондоо сурсан мэдсэн, хийж чаддаг юмгүй хирнээ л амьдарч буй Нийгмээ, Улс төрийг …ер Өөрөөсөө Бусдыг Амаараа Шүүж Муучилах дуртай болж байгаа нь харамсалтай. Урдах ажлаа сайн хийж чадахгүй хирнээ л “үхсэн баас Гадаад явж ажиллана бла бла” гэж ирээл

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.180.113

МАН ын хулгайч луйварчид мөнгө хусахаа л бодно. Угийн адгийн цайрсан хулгайчид

Avatar

Зочин 2023-08-16 103.57.94.173

АН-ын хулгайчууд л харин юм бүхнийг улс төржүүлж,улс орныг сүйтгэх, иргэдийг хохироохыг оролдох юм..Бусад оронд ,тухайлбал, Хятад Япон Солонгост хэрэглээд дасал зуршил болсон, үр дүнд нь гарсан зүйл манайд яагаад болдоггүй байна аа. Улаанбаатар бусад сууринд гэр хороолол хэзээч бараг алга болохгүй биз,Тэр 177 тэрбумыг өөр зориулалтаар ашиглаад энэ байдал засрахгүй, Агаар цэвэрлэх ариа илүү арга нь хагас коксчсон нүүрс хэрэглэх явдал юм биш үү.Бид нүүрсээ Хятадад аваачиж хагас коксжуулж байна

Avatar

Нэргүй 2023-08-16 202.21.124.102

Саналыг сонсох чадвартай сайд. Тийм учраас зөв шийдвэр гарна байх гэж найдаж байна. Дээрээс нь өгсөн үүрэг даалгавар байхгүй бол шүүдээ.

Avatar

Эрдэнэ 2023-08-16 150.129.142.170

Нуух авах гээд нүд сохлох юм биш байгаа!!!
Ер нь зүгээр байвал яасан юм бол!!!

Avatar

Нэргүй 2023-08-16 202.126.89.175

zuuh, tulsh baigaa tsagt utaa baij l bn

Avatar

Нэргүй 2023-08-16 202.126.88.170

эрчим хүчний яаманд орчны бохирдол – агаар ус хөрсний бохирдлын асуудлыг шилжүүлсэнээр түлш хийх ажил болж хувирч, ногоон хөгжил таг унтрав. Боажя ч аялал жуулчлал соёлын яам болж хувирав уу яав

Avatar

ыбыб 2023-08-16 150.129.141.240

Чойжоо Сайдад доороос нь ингэж мөнгө олох арга бна гэж зөвлөсөн нөхдүүд байгаа даа. Тэгээд тендерээ богино хугацаатай зарлаад өмнө нь тохирчихсон байсан хятадын нүүрс нийлүүлэгчээ оруулаад ирж магадгүй. Мөн яг чанарын шаардлага хангасан нүүрс бас орж ирнэ гэсэн баталгаа байхгүй.

Avatar

Нэргүй 2023-08-16 43.242.242.59

Утаанаас салъя гэж л бодож байгаа юм бол орон сууцны хороолол л барих хэрэгтэй. Олон давхар нийтийн байр баривал олон өрх орно. Гэрийн тоо багасч утаа мөн багасна. Гэрийн тоо буураагүй тохиолдолд утаа буурахгүй. Ер нь яаралтай атомын цахилгаан станц барьчихвал цахилгаанаар гэрээ дулаацуулаад суух бүрэн боломж байна. гэтэл манай улсын ихэнх иргэд атомын цахилгаан станцаас айгаад байдаг нь үнэн тэнэг үйлдэл юм. Дэлхийн бүх улс тэр дундаа өвөл болдог орнуудад хэдэн арван атомын станц байнаа

Avatar

Эрдэнэ 2023-08-16 150.129.142.170

Олон хөшөө барьсан мөнгөөрөө Атомын цахилгаан станц барихгүй яав даа!!

Avatar

Иргэн 2023-08-16 202.21.104.2

Чой бирд галзуурчээ!

Avatar

Заагч 2023-08-16 202.9.46.74

Монголчууд эрчим хvчний станцаа еерсдее яагаад хийж болохгvй гэж яагаад энд хэн нэгэн буруутай гэж,бусдаас бурууг хайсан золбин хятадын шээс Оросыг муулах хэрэг байна уу? Золбин хятадын сэгээ танай хог хятад манай Монголыг шулаад байна золбин хятад Монголоос маш хямд нvvрс идчихээд буцаагаад ендер vнээр зарна гэвэл май шvv зайлаарай золбин хятад шээсээ

Avatar

Нэргүй 2023-08-16 103.57.95.234

Монгол Улс маань Орос цагаан баавгайн савраас гартал мөн ч өдий бна даа ! Оросын эрчим хүчний дарамтанд үйлээ үзсээр, 5-р ЦС барина гэж 50 жил яриад бүтдэггүй, Эгийн голын УЦС гэж 30 жил яриад бүтдэггүй, Оюуолгойн ЦС гэж 10 гаруй жил яриад таг, Эрдэнэбүрэнгийн УЦС гэж хичнээн жил яхиад бас таг ! Энд нэн хачирхалтай нэгэн зүйл байгаа юм, Энэ олон жилд, энэ олон эрчим хүчний эх үүсьэрийг хариуцаж бариулах үүрэгтэй ЭРЧИМ ХҮЧНИЙ Яамны сайдаар дандаа Оросын гар хөл болсон, Монгол дахь Оросын хорлон с

Avatar

Нэргүй 2023-08-16 103.57.95.234

сүйтгэгч нар болох 10%-ийн Даваасүрэн, дөрвөд Чойжоо мэтийн хүмүүс томилогдоод байдаг. Сонин байгаа биз ! Женко Баттулга, 10 %, Цойжилшорон нтр ийг сайд , Еөк-өөр томилуулаад байдаг Оросын уртаас урт далд гарын өргөн сүлжээ манайд амь бөхтэй оршиж бнаа !
Ер нт ингэхэд манай Тагнуулын байгууллагын эцсийн удирдлагын төв нь ХЭНИЙ Гарт байдаг нь эргэлзээтэй !
НУУЦ нэрийн дор бусармаг бүхэн хийгдэж байдаг !!!

Avatar

Лавлаа 2023-08-16 103.229.123.136

Эдийн засагчид, инжинерүүд, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд тулгуурлаад ЗӨВ ирээдүйтэй шийдэлд хүрч болдоггүй л юм байх даа Нэг нь шийдвэр гээд л дуулгахаар бөөн бужигнаан хэрүүл талцал Яамаар ч юм бэ?

Avatar

taarsane; 2023-08-16 216.200.84.187

##- XT?; x/sy OS;

Avatar

Нэргүй 2023-08-16 202.126.89.163

Ene bol bas l hulgai hiih neg arga. Said, darga nar yanz buriin argaar hulgai hiih yum.

Avatar

idtxt;_; 2023-08-16 216.200.84.187

evnsaar, Bglt -kms# xaa saigyi CJ ys worker taaryylj;

Avatar

Иргэн 2023-08-16 103.26.194.154

Чойжилсүрэнгийн буруу биш.Хүний шунал барагдахгүй юм даа.Үйлийн үрээ л дараа нь даах хөрштэй байх.

Avatar

Нэргүй 2023-08-16 188.162.254.66

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-16 66.181.180.108

Геноцид үйлдэх нь ялтай байх ёстой. МАН-ын үед юун ял хариуцлага ч тооцохгүй шинжтэй. Чойжилсүрэнг зайлуулаачээ. Чадахгүй бол Данхаа огцруулах хэрэгтэй болно шүү.

Avatar

Нэргүй 2023-08-16 141.156.129.149

МАНгарууд😡

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж