Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилтыг тавин ажиллаж буй.
Энэ онд Монгол Улс, Өмнөд Солонгосоос 150 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөө гаргасан тухай БОАЖЯ-аас мэдээлж байсан.
Тэгвэл өнгөрсөн долдугаар сард БНСУ-аас 32.8 мянган жуулчин нэвтэрчээ.
Монгол Улсын хилээр энэ оны эхний долоон сарын байдлаар 323.9 мянган гадаадын жуулчин нэвтэрсэн байна. Улс улсаар нь авч үзвэл Оросоос 129 мянга, Солонгос 68.8 мянга, Хятадаас 52.2 мянга, Казахстан 12.8 мянга, Японоос 9.1 мянга, Америкаас 8.4 мянга, Беларусиас 4.3 мянга, Германаас 4.2 мянга, Франц 3.4 мянга, Туркээс 2.8 мянган жуулчин манай улсад ирснийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа мэдээллээ.
Монголд зочлох жилийг зарласнаар 2023 онд жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг танилцуулбал:
- 2023 онд 1 тэрбум 200 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 11.5 хувийг эзлэх,
- 2024 онд жуулчны тоог 1,6 саяд хүргэж орлогыг 2 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 16 хувь,
- 2025 онд 2 сая жуулчин хүлээн авч 2,5 тэрбум ам.долларын орлого олж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг бүрдүүлж ажиллахаар зорьжээ.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ