Туркменистан: Хятадад хий нийлүүлэх Оросын саналаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2023.08.15-нд нийтлэгдсэн

Туркменистан: Хятадад хий нийлүүлэх Оросын саналаас татгалзав

Туркменистан: Хятадад хий нийлүүлэх Оросын саналаас татгалзав

Туркменистан улс өөрийн нутаг дэвсгэрт байгаа хоолойг ашиглан Хятадад байгалийн хий нийлүүлэх ОХУ-ын саналаас эрс татгалзаж буйгаа өнгөрсөн Бямба гаригт мэдэгджээ. "Туркменистан-Хятадын хийн хоолойн гурван салбар бүгд Туркменистан, Казахстан, Узбекистанаас олборлосон хийгээр бүрэн ханасан" гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

ОХУ, Казахстан, Узбекистаныг оролцуулсан гурван талт хийн холбоо байгуулах саналыг Москвагаас санал болгоод байсан. Оросын Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Дмитрий Биричевский хэлэхдээ "Байгалийн хийн салбарт гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг Москва үгүйсгэхгүй. Бусад орон ч бас сонирхож байгааг хүлээн зөвшөөрч байна" гэжээ. 

Түүний мэдэгдлийн дараа "Туркменгаз"-ын орлогч дарга Мирад Арчаев мөн мэдэгдэл хийсэн. "Биричевскийн мэдэгдэл хэд хэдэн асуултыг төрүүлж байна. Өргөтгөх ямар боломжууд байна, ямар ямар улс сонирхож байна, гурван талт хамтын ажиллагааны зарчим нь юу вэ гэх мэт. Одоогийн Туркменистан-Хятад хоолойн гурван салбар нь зүүн болон зүүн өмнөд хэсэгт орших Туркмен ордуудаас хий нийлүүлж байна. Гурван шугамыг Туркменистан, Хятадын талууд хамтран барьсан. Хоолойгоор дамжуулж бусад улс орноос хий нийлүүлэх талаар тооцоолоогүй. Туркменистан-Хятадын хийн хоолойн төслийн оролцогчдын жагсаалтыг өргөжүүлэх талаар одоогийн түгээлтийн төлөвлөгөөнд тусгагдаагүй" гэж тэр хэлжээ. 

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж