Амбулаторийн үзлэгийн тарифыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ

Амбулаторийн үзлэгийн тарифыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ

Амбулаторийн үзлэгийн тарифыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулжээ.

Монгол Улсын өвчлөл, нас баралтын тэргүүлэх өвчлөлд халдвар болон халдварт бус өвчлөл ордог. Иймд  хяналтыг сайжруулах зорилгоор зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн эмгэгийн хяналт, хоол боловсруулах замын эмгэгийн хяналтын бүлгийг шинээр үүсгэсэн.

Тус өөрчлөлт шинэчлэлтийн дагуу амбулаторийн хяналтын үзлэгийн тарифыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр,  эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулr, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцахыг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндийн асуудлаас үүссэн санхүүгийн эрсдэлийг хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Цаашлаад үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулах юм.

Тогтоолууд батлагдсантай холбоотойгоор төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээ жагсаалт, төлбөрийн хэмжээ болон холбогдох журмуудад орсон нэмэлт өөрчлөлтүүдийг сурталчлан таниулах ажлыг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас тогтмол зохион байгуулан ажиллана.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-15 66.181.189.65

бгд ийн дотоод хүүхдийн эмч нар маш хариуцлагагүй ямар ч зөвлөгөө өгдөггүй эмнэлэг тариа бичээд гаргадаг болхоор өдөржингөө зүгээр хоосон сууж байгаад цалин авдаг

Avatar

Нэргүй 2023-08-15 213.87.146.75

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-08-15 202.126.88.75

Хэдэн төгрөг болсноо тодорхой бичээч.Давтан үзүүлэлт нь ямар хугацаатай вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж