НЭМЭЛТ 15:50 цаг.
ГХЯ: Монгол Улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очсон бөгөөд ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна.
Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон бөгөөд Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байна.
Хятад болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.
Нэгэн иргэн цахим хуудастаа хоёр цагийн шууд дамжуулалт хийж "Хятадад аюулд орсон 33 монгол хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна" гэдгийг мэдэгдсэн. Улмаар тухайн бичлэг баримт нотолгоотой бөгөөд хүнд нөхцөлд орсон хүмүүстэй утсаар холбогдож, нөхцөл байдлыг харуулсан юм. Үүний дараагаар Гадаад харилцааны яам, Консулын хэлтэс тэдгээр хоригдсон, бичиг баримтаа хураалгасан иргэдтэй холбогдож туслахыг хүссэн.
Энэ мэдээллийн талаар Эрээн дэх Консулын газартай холбогдоход "Мэдээллийн дагуу тухайн хүмүүстэй холбогдож ажиллаж байна. Гадаад харилцааны яамны Консулын газарт дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлсэн. Тухайн хүмүүс Хэбэй мужийн бүсэд байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Бээжин дэх ЭСЯ-ны консулын хэлтэст мэдэгдсэн. Бусад мэдээллийг ГХЯ-наас авах боломжтой" гэх хариултыг өглөө.
5 САЯЫН ТӨМС ХУРААХ АЖИЛД ЯВААД ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэн хэлэхдээ "Тодорхой бус байгууллагын зараар зуучлагдаж, өндөр цалинтай ажиллахаар Хятад руу явсан монгол иргэд барьцаанд орсон байна. Хятадын Шилийн гол аймаг руу төмс хураалтын таван сая төгрөгийн цалинтай ажил хийхээр явсан 32 хүн барьцаанд орсон. Цахим хуудсаар зуучлагдаж холбогдсон хүмүүс наймдугаар сарын 6-нд очиж, нийт 31 хүн хохироод байна.
Нийт найман хүн нь гадаад паспортоо хураалгаж, барьцаад орж, дарамтад орсон байна.
31 хүнийг айлган сүрдүүлж, сүлжээгүй газар хорьсон байна. Тиймээс ГХЯ, Консулын газар яаралтай холбогдож, арга хэмжээ авна уу" гэсэн юм.
Консулын хэлтэст мэдээлэл өнөөдөр очсон бөгөөд цахим хуудаснаас энэ үйл явдлын талаарх мэдээллийг авсан байна. Эхний ээлжид хүмүүстэй холбогдсон бөгөөд ГХЯ, Консулын хэлтэс ажиллаж байна гэлээ.
Зочин 2023-08-15 66.181.177.249
наадмаар хөдөөгүүр явлаа залуучууд нь мал маллахгүй хот руу зугтаад хөгшчүүл нь энэ мал надаар дуусна гэсэн яриатай байна хичнээн их айл малгүй нутаг байна ус л муутай юм хятад явж ажил хийж мөнгө олно гэж тэнэгэрч байгаа энэ нөхдийг жаахан малжуулаад хөдөө гаргаач асар их мөнгийг ардын намыг сонгуульд ялуулахын төлөө дэмий шатааж байхаар монгол хүний төлөө зориулаач
Зочин 2023-08-15 202.21.107.13
Сайхан дагздуулсан байна, одоо уйлаад яахавдээ Цэнцэрэн минь. Хойд насандаа нутгийнхаа говьдоо хонин гүрвэл болон төрцгөөгөөрэй.
Зочин 2023-08-15 64.119.20.25
өндөр цалинтай ажил гэдэг но той шүү.ягааны гудамжинд л ажиллана.хятад өөрсдийгөө яая гэж байхад юун монголчуудыг өндөр цалинтай ажлаар хангах шал худлаа шүү.иргэд дураараа явчихаад төрдөө бүү яларх хариуцлагаа өөрсдөө үүр.зар гаргаад сэрэмжлүүлэг өгөөд байхад үл ойшоосны хар гай энэ…..
Зочин 2023-08-15 192.82.69.77
бүх үйлдвэрээ хувьчилж устгаад ажилгүй болгосон ардчилсан хувьсгалаар.ардчилал гэж энэ
Иргэн 2023-08-15 202.179.27.133
Хичнээн цалин бага ажил хийлээ ч Монголдоо амьдарч болно, болсоор ирсэн би. Яаж ч гундлаа гэсэн миний санаанд хэзээ ч Хятадад очиж ажил хийж мөнгө олно гэж буухгүй. Хятад очиж боол болж байгаа бол хохино гэе. Монгол хүн Хятадад очихгүй, монголжсон манай хятадууд л нутагтаа очоод уйлан дуугарч байгаа биз. Гэхдээ яахав эх орны минь нэг хэсэг гээд гуйж байхад аврах л байх. Эх оронд минь сэтгэлээ гаргаж ажиллаж амьдарвал өлзийтэй гэдгээ мэдэж ав
Зочин 2023-08-15 66.181.161.195
яг үнэн шүү.
Зочин 2023-08-15 202.55.188.36
тэр өвөр монгол нь хятад хүн шүү дээ өвөр монголт өссөн хэлтэй хятадууд үй түмээрээ байгаа битгий итгэ үхэрнүүдээ
Зочин 2023-08-15 202.21.108.25
ashgui dee..saikhan medee bna…
Зочин 2023-08-15 213.87.146.75
! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-08-15 184.60.63.245
Хятад, Энэтхэг, Пакистан, Африкд өндөр цалинтай ажил хийх гэж явж байгаа тэнгэр заяат Мояачуудын ухаан үнээр гайхамшигтай.Яаж бүр боол болгоод гинжлүүлчээгүй юм.Туркэд бол боол болгоод байнга зодуулж, орговол нь цагдаатайгаа нийлж бариад гошногоор нь хоол идүүлдэг гэнэ лээ.
Эгэл 2023-08-15 66.181.188.78
Өөрсдөө явсан бол хариуцлагаа хүлээж сур,битгий төрөөс хариуцлага нэхээд бай.
Зочин 2023-08-15 184.60.63.245
Битгий Т1 т чиний хамаатангууд чинь тэнд боол болсон байна.
Зочин 2023-08-15 66.181.181.242
Хохь чинь илт хятадын хараат болж эх орон нь сүйрч байхад хөдөлдөггүй сэрдэггүй тэнэг ард түмэн хэдэн жилийн дараа 31 үүлээ биш 3 саяараа төмс ухна Хятад хэн бэ гэдгийг мэдсээр байж тэдэнд үйлчилсэн бол ахиад хэлчихэе хохь чинь
Зочин 2023-08-15 192.82.92.42
Иргэдээ ядуу амьдруулж байгаа нь гутамшиг. Хайран монгол хун!
Өөрөө хохирогч болонгоо алдсан нэгэн 2023-08-15 202.21.108.6
Охидуудыг бол шууд л бэлгийн мөлжлөгт оруулчих санаатай улаам цайм гарууд байдаг юм байна лээ. Хүний газар боол болж, шавхаруу долоож, хархны мах идэж явахаар сайхан Монголдоо буянт малынхаа амт шимтэй махаа идээд, эх орондоо таавараа 1 сая төгрөгний цалинтай ч атугай ажил хийгээд явах нь х***а РУУ ОЧИЖ БООЛ БОЛОХООС 1000 дахин дээрдээ !!! Сошиалд анхааруулж зөндөө л бичсэн дээ…
7 2023-08-15 66.181.160.66
Үхэр монгол үхрээсээ долоон дор тэнэгүүд болсоны зах зух нь энэ дээ
Зочин 2023-08-15 202.126.89.234
ээ базарваань хятадад очоод хүний наймаанд өртөж эрхтний донор болчихоогүй нь яамай даа
монгол 2023-08-15 202.55.191.194
Монгол Улсын Үндсэн Хуульд иргэнээ дэлхийн аль ч оронд хамгаална гэсэн заалтгүй, мал төрийн хамгаалалт гэж солиороод л аргагүй үхэр ……. юмдаа бид
Юу вэ 2023-08-15 66.181.188.78
мал гадагшаа гардаггүй юм,ухаантан гуай
Зочин 2023-08-15 202.126.89.234
очиж очиж тэрбум гаруй хүн ам аа яаая даа гэж байгаа хятадад очиж ажил хийнэ гэж юу байхав дээ
Зочин 2023-08-15 124.158.67.120
Хятадад угаасаа ажилгүйдэл их байгаа. Хятадад ажиллана гэдэг ухаанд багтахгүй юм…
Зочин 2023-08-15 202.126.89.23
Яаж ийм хуурамч зүйлд итгээд амь насаа гаргуунд нь гаргаад очиж чаддаг байна аа??? Монголдоо ч өгөхгүй тийм цалинг Хятадад өгнө гэж итгэдэг нь дэндүү тэнэг хэрэг бус уу?? мал мал гэхэд дэндүү мал байна даа
Зочин 2023-08-15 80.83.237.36
Дээдэх энд ямарч хамаа байхгүй. Монголчууд доошоо заяатай гэдгээ хэзээ ойлгодог болох вэ? Дээшээ заяатай гэж Манжууд хөөрүүлдэг байсныг мэдэх үү?
Зочин 2023-08-15 41.189.255.187
China-d ochij tums huraana. anhnaasaa chamaig zalilnaa gej sonsogdohguil bdagiim bh da. Yaduural yum yum ruu l hutluh yumda. Hyalbaraar Bayjih gesen bodoltoi olonhi.
Зочин 2023-08-15 80.83.237.36
Монгол хүн угаасаа л тэнэг юм байна. Нүд нь хэлээд байдаг. Тэнэг гэж харагддаг.
Зочин 2023-08-15 188.162.254.3
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2023-08-15 188.162.254.3
дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2023-08-15 66.181.180.196
паспортыг нь хураадаг нь ч яаж байган. үнэн хуульгүй гэнээ. ямар нь ч зааж толгойг нь эргүүлээд аваачаад тушаачдын.
Зочин 2023-08-15 66.181.180.196
монгол иргэдийг аваачиж тушаадаг хүмүүс байна гэсэн үг. 1 монгол хүний хятадын дотоод яамны 10 хүн дагадаг гэвэл бараг дотор улс өөрөө ☹️
zo 2023-08-15 192.82.65.146
иргэд ямар ч судалгаагүй тэнэг харанхуйгаар юманд хандах юм. Хятадад хэзээ ч гадныхныг ажилуулдаггүй шүү дээ. Өөрсдийгөө ингэж эрсэдэлд оруулчаад дараа нь төр тэгсэн юм шиг аашлахаа болимоор юм
Зочин 2023-08-15 66.181.180.196
манайд бөөн бөөн автусаар хятад ажилчид орж ирдгээ тас нуухаар ийм юм болж байган. гоо гэж охиныг энэ талаар хэлсэнд шоо-д хийгэздээ.
ЗОЧИН 2023-08-15 202.9.46.159
муусайн хятадууд даварч гүйцэхнээ………………………….
Зочин 2023-08-15 66.181.180.196
том хотуудад нь хүн алга болж банш буузны мах болно. мах байхгүйм чинь. одоогоор харх нь элбэг байгаа болхоор хоолноос нь харх илэрлээ гээд үе үе мэдээгээр яригдах.
Зочин 2023-08-15 59.27.162.72
эх орондоо ажиллаж олсон мөнгөөрөө амьдраач дээ, хүмүүс минь. төр засаг, 76 мал иргэдээ ингэтэл мөнгөний гачаалд оруулж бгаагаа харж ухаарч бгаа болуу???
гээндээ ч гоондоо ч бхымдаа
Зочин 2023-08-15 202.179.21.210
Нөгөө Украйн гээд үхчих гээд байсан Эрдэнээгийн Хүү хаана байна аа.
yes war хүү 2023-08-15 66.181.180.196
тэр хүү латин бичиг үзэж бичиг үсэг сурч байгоо бх
Zochin 2023-08-15 202.126.89.166
хая п нуудыг дурандаа явчихаад бөөн зардал паспортыг нь олж өгөөд ачааны машинаар эрээн хүргээд хая
тогоо 2023-08-15 45.117.35.8
монгол хүний эрхийг хамгаалах гэж монголын төр байдаг. чиний бие эд хөрөнгө эрх эрхчөлөө мөн адил. бусдын эрх ашгийг хзндэтгэх үндсэн хуульд заасан үүрэгтэй шүү хүн бүр
Жигшлийн туйлд цөхөрсөн зовлоготон 2023-08-15 203.91.115.55
Төр гэж юу байгаа юм.бэ луйварчин ацаа бирдийн шуламсууд л янгарцгалдаад энэ улс орон ард түмнийг цөлмөөд гөлийж цэлхийлдээд сууж байгаашүүдээ нүглийн бузраа!!
Зочин 2023-08-15 66.181.185.105
Тэнэг шуналаасаа болж дандаа төвөг учруулж байх юм даа. Өмнө нь сайн асууж лавлаж, консулын газартай холбоо барих ёстой юм даа. Нээх мэдэмхий царайлаад төрд дандаа төвөг удна. болимоор юм.
Зочин 2023-08-15 122.201.21.139
Teneguud shuu
Зочин 2023-08-15 202.21.110.219
яаж тэнэгтэхээрээ 5 сая төгрөгийн цалинтай төмс хураалт гэж боддог байна, тийм хэмжээний цалин өгөх бол наад хятадууд чинь төмс тарих шаардлаггүй баймаар, хэтэрхий уран сайхан ч сэтгэхгүй ингэж л гайтаж байгаа юм даа