“Special Drift Battle ” тэмцээн энэ сарын 26-27-ны өдөр болно

Хуучирсан мэдээ: 2023.08.15-нд нийтлэгдсэн

“Special Drift Battle ” тэмцээн энэ сарын 26-27-ны өдөр болно

“Special Drift Battle ” тэмцээн энэ сарын 26-27-ны өдөр болно

“Special Drift Battle ” тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Mongol63” дриппт машины уралдааны талбайд “IDRIFFT” клубийн 15 жилийн ойд зориулсан “Special Drift Battle тэмцээн” тэмцээн зохион байгуулагдана. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг байх аж.

Энэхүү тэмцээнд авто спортын мэргэжлийн клубүүд оролцохоор машин техникүүдээ бэлтгэн, тамирчид бэлтгэлдээ гарсан байна. Special Drift Battle тэмцээн нь  гурван жилд нэг удаа зохиогддог “Drift King” гэх томоохон тэмцээн юм.

Монгол Улсад 10 гаруй клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг клуб 10-20 тамирчинтай. Түүнээс гадна сонирхогчид маш их байгаа аж.

Сонирхуулахад, 1980-аад оноос Японд дрифтийн cпopт хөгжиж эхэлсэн. Түүнээс хойш дэлхийн олон сая залуусын сонирхон хичээллэдэг спортын төрөл болтлоо хөгжсөн байна. Манай улсын хувьд 2-3 жилийн өмнөөс эхлэн эрчимтэй хөгжиж, залуучууд ч ихээр сонирхох болжээ. Дрифт гэдэг жолоочийн ур чадвар, техникийн дэвшлийг илтгэдэг  спорт юм.

Энэ спорт нь  залуучуудын өөрсдийнх нь хүсэл сонирхол дээр бий болдог бөгөөд залуус өөрсдөө машинаа бэлдэж, өөрийнхөө  сонирхлоор өөрчилж, шинэчилж, сайжруулж тэр хэрээр  түүнээсээ эрч хүч, сайхан мэдрэмж авдаг байна. Цаашлаад  чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой юм. Түүнчлэн  хөдөлгүүр, турботой машин нь мотор дуу орсон агаараа хурдан гаргаж, агаарын солилцоо хийхийн тулд бүдүүн яндан тавьдаг байна. Нэг ёсондоо машины агаарын урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн арга ажээ. Энэ нь чанга нүргэлсэн дууг гаргадаг байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж