ДБЭТ-ын захирлыг Уран зургийн галерейн захирал түр орлож байна

ДБЭТ-ын захирлыг Уран зургийн галерейн захирал түр орлож байна

ДБЭТ-ын захирлыг Уран зургийн галерейн захирал түр орлож байна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс 2023 оны долдугаар сард ажлаа өгч, түүний оронд Б.Сарантуяаг түр томилоод буй. Театрын уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сард театрын дарга Ц.Төвшинтөгсийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан байдаг. Өдгөө 80 жилийн түүхтэй 280 орчим мэргэжлийн уран бүтээлчтэй сонгодог урлагийн театрын уран бүтээлчид цалин бага, ажиллах хүний нөөцгүй болсон тухайгаа Соёлын сайдад учирлаж байв.

Театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа нь Уран зургийн галерейн даргаар ажилладаг.

Түүний хувьд Уран зургийн галерейн захирлаар 2018 онд томилогдсон.  Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй бөгөөд удирдлагын ухааны магистр, соёлын менежмент мэргэжлээр СУИС-д давхар суралцсан байна. Ингээд 2001 оноос мэргэжлийнхээ дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2004 оноос нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-15 202.179.27.52

hoshin shogjid margaas maljing galerei teatriin dargaar tavih baih

Avatar

Нэргүй 2023-08-15 66.181.181.117

Duuriin teatriin omnox emegtei zaxirluud mundag baisan.

Avatar

Нэргүй 2023-08-15 2.216.27.192

ядаж ТЕАТР мэддэг жүжигчний амьдрал ойлгодог хүн байхгүй байна гэж үү ! ТҮР гэдэг үг хоноод явна гэсэн үгтэй адил сонсогдож л байна л даа

Avatar

Нэргүй 2023-08-15 213.87.146.75

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-15 192.82.72.154

Хотын реклам хариуцсан хүнийг 20 ажилтантай уран зургын галереин даога ахиад 300 ажилтан бүжигчид дуучид хөгжимчидтэй ДБЭТ захиралаар томилогддог соёлын сайдтай МАН монгол улсыг самарч дууслаа. Ийм чадваргүй хүмүүсээр хүрээлүүлсэн МАН дарга Л. Оюунэрдэнэ өргөсөн тангаратаа үнэнч байж өөрөө огцрох болсон бн. Тэтгэвэр тогтоогдсон 60 хүрсэн энэ хүүхэн сонгодог урлагын уурхай ДБЭТ г удирдах чадвар байхгүй зөвхөн томилсон сайдтайгаа нийлж нэг хоёр жилд ДБЭТ ийн төсөв орлогыг тонож зайлах гэж бгаа.

Avatar

Zochin 2023-08-15 87.147.157.199

ene hun bas hentiigees irsen baih da

Avatar

Шүүмжлэгч 2023-08-15 103.57.92.19

ийм нэг шуналтай амбицтай авгай нар төрд шургаад орчихсон эрээ цээргүй идэж уух юмаа😡

Avatar

Хүн 2023-08-15 103.57.92.19

өөр чадалтай хүн олдохгүй бгам шиг заавал соёлын сайд өөрийнхөө дотны хүн томилоод ичдэггүй юм. 60 хүрсэн тэтгэвэрээ тогтоолгосон хүн 2 газар давхар ажилна гэж юү бх вдээ.
сайд гуа 2 газрын мөнгө рүү шүлсээ үсрүүлжээ

Avatar

ЗОЧИН 2023-08-15 202.9.46.159

СУИС-д сурсан бол юу ч сураагүй гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-08-15 202.9.40.107

Сонгон шалгаруулалт зарласан уу.

Avatar

Нэргүй 2023-08-15 103.57.92.19

балдуушигных нь сонгон шалгаруулалт. сайд нь бөөн ашиг сонирхол. огцормоор юм.ман д төлсөн мөнгөнийх нь хугацаа дуусахгүй юмаа.мөн ч их мөнгө төлждээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж