Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс 2023 оны долдугаар сард ажлаа өгч, түүний оронд Б.Сарантуяаг түр томилоод буй. Театрын уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сард театрын дарга Ц.Төвшинтөгсийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан байдаг. Өдгөө 80 жилийн түүхтэй 280 орчим мэргэжлийн уран бүтээлчтэй сонгодог урлагийн театрын уран бүтээлчид цалин бага, ажиллах хүний нөөцгүй болсон тухайгаа Соёлын сайдад учирлаж байв.
Театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа нь Уран зургийн галерейн даргаар ажилладаг.
Түүний хувьд Уран зургийн галерейн захирлаар 2018 онд томилогдсон. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй бөгөөд удирдлагын ухааны магистр, соёлын менежмент мэргэжлээр СУИС-д давхар суралцсан байна. Ингээд 2001 оноос мэргэжлийнхээ дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2004 оноос нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байна.
Холбоотой мэдээ