ОХУ-ын өмнөд хэсгийн Дагестан улсын шатахуун түгээх станцад гал гарч, 27 хүн нас баржээ. Мөн 10 гаруй гэмтэж бэртсэн бөгөөд галын шалтгааныг хараахан бүрэн тогтоогоогүй байна. Гал орон нутгийн цагаар Даваа гаригийн 21:40 минутад гарчээ.
Аврах ажиллагаанд 260 албан хаагч оролцож байна. Мөн ноцтой бэртэж гэмтсэн хүмүүсийг Москва руу нисдэг тэргээр тээвэрлэж байна. Нас барсан хүмүүсийн гурав нь хүүхэд байжээ.
Бүгд найрамдах Дагестан улс нь Кавказ болон Каспийн тэнгисийн хооронд орших, ОХУ-ын бүрэлдэхүүн улс юм. Энэ нь ОХУ-ын бүрэлдэхүүн 83 улсын нэг, хамгийн өмнөд хэсэгт оршдог. Гал гарсан шатахуун түгээх станц нь Каспийн тэнгисийн эрэгт орших нийслэл Махачкалад байрладаг. Махачкала нь Москвагаас 1600 км зайд оршино.
Гал 600 м/кв орчим талбайд тархсан бөгөөд дахиад ч дэлбэрэлт болох аюултай байжээ. Гэрчийн мэдээлснээр шатахуун түгээх станцын эсрэг талд зогсож байсан нэгэн машинаас гал авалцсан гэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ