“Хаягийн шилжилт хийсэн бол 24 цагийн дараа сургуульдаа хандана”

“Хаягийн шилжилт хийсэн бол 24 цагийн дараа сургуульдаа хандана”

“Хаягийн шилжилт хийсэн бол 24 цагийн дараа сургуульдаа хандана”

Цэцэрлэг, сургуулийн цахим бүртгэлийн талаар өнөөдөр Боловсрол шинжлэх ухаөны яамнаас /2023.08.15/ мэдээлэл хийж байна.


Боловсролын ерөнхий газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-Энэ жил цэцэрлэгийн бүртгэл дээр хаягжилт цэгцэрсэн байна. Өнгөрсөн жилийн мөн үеийн нэгдүгээр бүртгэлтэй харьцуулахад хаягийн шилжилттэй холбоотой санал гомдол багассан.

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд урьдчилсан прогнозоор энэ жил 40 мянган хүүхдээр нэмэгдэнэ.

Арванхоёрдугаар ангийн 35 мянган хүүхэд төгсч 70 мянга гаруй сурагч шинээр элсэхээо байна. Ойрын гурван жилд ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс 60 хувийн ачаалал нь Улаанбаатарт ирнэ. Тиймээс гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх Засгийн газрын 234 дүгээр цогц тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг БШУ-ы сайдаар ахлуулан ажилласан.

Цэцэрлэгийн 100-300 хүртэлх хүүхдэд түрээсийн байр, сул орон зайг ашиглах хичээлийн байрыг шийдвэрлэх нөхцөл байдал үүсч байна.

Үүнтэй холбоотойгоор холбогдох шийдвэрүүдийг гаргаад явж байгаа. Харин сургуулийн бүртгэл бол цэцэрлэгийнхээс нэлээд онцлогтой. Яагаад гэвэл Улсын бүртгэлийн систем дээрх мэдээллийг үндэслэж, хамран сургах тойрог, сургууль руу мэдээлэл очсон.

Одоогоор гурван ээлжээр хичээллэх нийт 47 сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 22 сургуульд, сургуулийн зохиулалтаар ашиглах боломжтой түрээсийн байрыг шийдвэрлэсэн. Ингэснээр арван мянга гаруй суудлыг шийдвэрлэсэн.

Мөн хөрөнгө оруулалт дээр анхаарал хандуулж 21 объектыг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зургаан мянга орчим суудал шийдвэрлэгдэнэ. Түүнчлэн сургуулиудын дотоод анги танхимыг тохижуулах хэлбэрээр нэмэлт суудлуудыг бий болгож байна. Нийт 32 сургуульд 7.4 тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажлыг эхлүүлсэн. Улмаар нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй нийт 47 сургуулийн 33 мянган хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх юм. Энэ ажлыг 9, 10, 11-р сард бүрэн шийдвэрлэхээр зохион байгуулж ажиллаж байна.

Сурагчдыг "E-MONGOLIA" системээр бүртгэж эхлэх юм. Тус систем рүү нэвтрэн ороход таны харьяаллын дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тань аль сургуульд хамран сурах мэдээлэл нь гарч ирэх аж.

Тодруулбал:

  1. E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  2.  Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  3. "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  4. Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  5. Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  6. Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-15 213.87.146.75

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-15 66.181.160.81

"24 цагийн дараа" гэхээр цаашаа хугацаа хязгааргүй гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 2023-08-15 122.201.23.83

24 цагийн дараа ажилдаг цахим Монгол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж