Сурвалжлага: ХӨСҮТ-д гэдэсний халдварт өвчнөөр өдөрт 10 хүн хэвтэж байна

Сурвалжлага: ХӨСҮТ-д гэдэсний халдварт өвчнөөр өдөрт 10 хүн хэвтэж байна

Сурвалжлага: ХӨСҮТ-д гэдэсний халдварт өвчнөөр өдөрт 10 хүн хэвтэж байна

Үерийн дараах халдварт болон халдварт бус өвчлөлийн эрс нэмэгдэж байгааг эмнэлгийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн долоо, наймдугаар сард хүчтэй аадар бороо орсны улмаас Улаанбаатарын зарим дүүрэг үерт өртсөн. Тухайлбал, хоёр долоо хоногийн өмнө Дарь эхэд болсон үерт айлын жорлонгууд урсч, голомтод ажилласан 16 албан хаагчаас гэдэсний халдварт өвчний тохиолдол илэрсэн гэх таагүй мэдээлэл ч цацагдсан. Тэгвэл иргэдийн дунд гэдэсний өвчлөл их байгаа аж.

ХӨСҮТ-Д  55 ГАРУЙ ХҮН ГЭДЭСНИЙ ХАЛДВАРААР ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

“ХӨСҮТ-ийн хэмжээнд нийтдээ 250 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний 50-65 тохиолдол нь гэдэсний халдварт өвчин эзэлж байна. Өдөрт дунджаар 5-10 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг. Голлох шалтгаан нь гарын эрүүл ахуй, ариун цэвэр алдагдсантай холбоотой гэдэсний халдварт өвчин үүсдэг. Үер устай холбоотой бохирдсон гараараа хоол хүнсээ хэрэглэх гэдэг зүйлсээс дамжин халдварладаг байгаа. Гэдэсний халдварт өвчин нь бохирдсон хоол унд болон бохир гараар дамждаг. Энэ үед халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчмоор өвдөх, бие чичрэх, халуурснаас үүдэн таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ” гэж ХӨСҮТ-ийн чанарын менежер Б.Энхжаргал сэрэмжлүүлэв.

-Үерийн голомтод ажиллаж байгаад халдвар авсан албан хаагчдын бие сайжирч байна уу?

-ХӨСҮТ-д хэвтэж байгаа 16 үйлчлүүлэгчийн биеийн байдал нь дээрдсэн. Одоо бол биеийн байдал нь дунд зэрэг хөнгөн гэсэн оноштой байна. Маргааш нөгөөдрөөс эмнэлгээс гарах байх.

Гэдэсний халдварт өвчин туссан хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Түгээмэл шинж тэмдэг нь халуурах, дотор муухай оргих, суулгах, бөөлжих, булчин татах байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн гараа тогтмол савандаж угаах, үерийн усаар бохирлогдсон ус ашиглахгүй, хүүхдүүдээ бохир орчинд тоглуулахгүй, гадуур өмссөн хувцсаа тогтмол цэвэрлэн, амны хаалт хэрэглэх хэрэгтэй бидний зүгээс  үерийн голомтод байгаа айл өрхүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа гэв.

Мөн гэдэсний халдварт өвчин дотроос цусан суулга, хоолны хордлого, шар өвчний халдвар хамгийн их давамгайлж байгаа юм байна. Эдгээр нь бохирдсон хоол хүнсээр дамжиж үүсдэг. Хамгийн гол нь эрүүл мэндийн боловсрол, ариун цэврийг хэрхэн сахих хэрэгтэйг зөвлөж байна.

“ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ ЭХЛЭХЭЭР ХАЛДВАР ТАРХАХ ВИЙ”

Хэдийгээр нийслэл хотоос үерийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа ч энэ нь хангалтгүй. Үерт урссан гэр хорооллын жорлонгуудын өтгөн шингэн наранд хатаж, эргээд агаар дэгдэх, агаар дуслын замаар иргэдэд өвчин тараах эрсдэл бий болсон. Тиймээс хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн гэдэсний халдварт өвчин тархахаас иргэд болгоомжилж байлаа.

"Хэдэн өдөр үргэлжлэн орсон борооноор хот баас шээсэндээ хутгалдаад өмхий үнэрээс эхлээд гэдэсний халдвар авах нь наад захын асуудал. Одоо орон сууц хотын төвийн гудамж талбайг өглөө оройдоо маш сайн ариутгамаар байна. Иргэд бидний зүгээс гаднаас орж ирээд гараа савандаж угаах, гадуур ил газар зарагдаж байгаа  жимс ногоог худалдан авахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ өвчин чинь усаар дамжин халдварладаг учраас усаа дахин буцалгаж хэрэглэх хэрэгтэй" гэж  БЗД-ийн иргэн П.Төмөр ярив. Харин Л.Баатарын хувьд "Жорлонгийн усанд автсан Улаанбаатартаа анхаарал хандуулаасай. Ямар ч өвчлөл гарахад бэлэн болсон байна.  Үерийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдыг хувцас хэрэглэл,  хоол хүнсээр хангаагүйгээс халдвар авч байна. Борооны дараа бөөлжих, суулгалт гэдэсний өвчин ихэсдэг гэж эмч нар байнга хэлж байна. Ийм аймар нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс өвдөхөөс өөр яах вэ" хэмээн ариутгал, цэвэрлэгээ муу хийж байгааг шүүмжиллээ.

"Удахгүй хичээл сургууль орлоо. Цэцэрлэгийн хүүхдүүд чинь гэдэсний халдвар авчихвал яана даа гэж бодох юм. Гэтэл багасахгүй байгааг харахад хичээл сургууль цуглахаар гэдэсний өвчин их гарах шинжтэй.Үерийн ус шавар чинь тэр чигтээ жорлон нь урсаж яваа шүү дээ. Эндээс бага насны хүүхдээ л хамгаалах, гэр орон сууцандаа  ариутгалаа сайн хийх хэрэгтэй" гэж У.Байгаль бүсгүй болгоомжилж, харин В.Баттөр "Өвөл болохоор нүүрсний утаа нь салахгүй. Зун болохоор гэр хорооллын жорлон баас шээс, үeрийн усаар гудамжаа дүүргээд салахгүй. Дахиад ч иргэд нь өвдөх байх. Үерийн ус чинь бүх жорлонгийн баасыг урсгана. Зөвхөн борооны ус гэж бодоод байх шиг байна. Одоо ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийх шаардлагатай" болохыг дарга нарын чихэнд хүргэхийг хүслээ.

БОХИР ГАР БОЛ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧ 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны Гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.АМГАЛАН:

-Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3,800 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь буюу 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Энэ өвчнөөр 0-4 насны хүүхдүүд голчлон өвддөг бөгөөд өвчний үед хүүхдийн гар, хөл, амаар цэврүүтэй тууралт гарч, өндөр халуурдаг. Улмаар хүндрэл үүсэх магадлал өндөр учраас эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Цусан суулгын халдвар гарч байна. Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ. Мөн бороо их орж буй нь үерийн гамшиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар гэдэсний халдварт өвчин гарах хүчин зүйлийн нэг болж байна. Түүнээс гадна ард иргэд хүнсээ зөв сонгох хэрэгтэй.

Гэдэсний халдвар бохир гараар дамждаг. Мөн бохирсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Хүүхэд гэдэсний халдвараар өвдөж байна гэдэг бол тухайн хүнсийг хүүхдийн аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчидтай шууд холбоотой. Гар хэзээ бохирдоно тэр тохиолдол болгондоо угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол зарчим. Ингэснээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

 

Л.ЭНХТУУЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

гүнбалай 2023-08-15 202.21.108.16

Энэ орон нутгаас хотод ирж буй заваан амьтад хаа дуртай газраа нус цэрээ хаяж, ил задгай гахай нохой шиг бие засч, шүлсээ хаялж байгаа цагт наад халдварт өвчин чинь хэзээ ч арилахгүй за юу. Хөдөөний золбингуудыг хот руу орохыг хориглох хэрэгтэй. Ялангуяа явсан газар бүртээ гахай нохой шиг нус цэрээ хаялсан, ил бие зассан золбингуудыг хот руу орохыг хориглох хэрэгтэй. Хүүхдийн талбай дээр шээгээд зогсож байгаа малыг өчиггүй бууддаг болсон цагт манай орон хөгжиж иргэд нь амар амгалан амьдарна.

Avatar

Нэргүй 2023-08-15 213.87.146.75

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-15 202.131.225.53

хувь хүний өөрийн ариун цэвэр хэр сахихаас маш их хамаардаг,

Avatar

иргэг 2023-08-15 66.181.178.77

МАН гэх мафи хотын газрыг 30 жил зарлаа

Avatar

элбэгдорж ээбий нь байна. 2023-08-15 202.21.108.16

МАНАН-д газар хамаа намаагүй засаг захиргаагүй зарах боломж олгосон золбин ардчиллыг устгаж ардчилал эрх чөлөө гэж хуцалдсан ажилгүй арчаагүй архичдыг баривчилж үхтэл нь ташуурдаж байгаад улсад ажил хийлгэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж