Солонгос эмчийг дээрэмдсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Солонгос эмчийг дээрэмдсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Солонгос эмчийг дээрэмдсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Солонгос эмчийг луйвардсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг өнгөрсөн хавар Нийслэлийн шүүх хэлэлцэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан.

Хэргийг эргэн сануулахад “…ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Монгол Хьюндай” эмнэлгийн  эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Ингээд зогсохгүй хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гэж зарим хэвлэлээр мэдээлж байсан билээ.

Ийнхүү БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болж үлдсэн асуудал шүүхэд очсон байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн гэж хэлж болох, шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээр хоёр жил гаран хугацаанд үргэлжилж байгаа, ноцтой хэргийн дараагийн шүүх хурал өнөөдөр болохоор товлосон ч мөн л хойшилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүдийг дахин шалгаж шийдвэрлэхийг зарлаж байсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2023-08-15 66.181.160.28

Би эмчлүүлж байсан.Солонггос эмч нар 5 дахь өдөр нисэж ирээд хагалах хийгээд буцдаг.Үений хагалгаа үнэн сайн хийдэг юм билээ.одоо эмнэлэг дампуурсан байна лээ

Avatar

Нэргүй 2023-08-15 122.201.21.66

Цэвэр эрүүгийн хэрэг бна ш тээ. Хуулийн байгууллагынхан оролцсон

Avatar

Нэргүй 2023-08-15 213.87.146.75

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-15 202.126.90.33

Ионсейг ч бас дээрэмдсэн шүү.

Avatar

Нэргүй 2023-08-15 124.158.69.138

Хууль шүүхтэй холбогдсон эмч ухаантай Д.Мөнхбат, Д.Баасанжав нар ичих нүүргүй новшнууд. Тэр солонгос эмчийг хохиролгүй болгох ёстой.

Avatar

зочин 2023-08-15 202.131.227.204

цагаан гартай луйварчингууд их болжээ

Avatar

Нэргүй 2023-08-15 202.21.124.133

Нэг луйварчингаас болж Монгол гэдэг нэр баастаж байх юм. Хулгайч бол Хулгайч, Луйварчин бол Луйварчин

Avatar

Нэргүй 2023-08-15 202.179.21.233

8 ишигнийх нь гэр бүлээрээ хоригдоод тэрнээс их хохиролтой хэргийн эзэн анхан шатны шүүх дээр ялаад …

Avatar

Нэргүй 2023-08-15 66.181.189.73

unene unen. mongolchuud hezee ch hurimtlal uusgej chaddagui. bayalgiig buteeh talaar bur yamarch oilgolt gui. busdiin yumiig luivardaj deeremdej avsaar udii hursen.

Avatar

Нэргүй 2023-08-15 202.179.24.10

Залауугаасаа болж хөрөнгө босгож хурааж чаддаггүй монголчууд хүний юмыг луйвардаж баян болохыг хүсдэг

Avatar

Нэргүй 2023-08-15 66.181.160.32

манайхан бол хүнд гарууд шүү дээ ийм хэрэг зөндөө бий

Avatar

Нэргүй 2023-08-15 202.72.245.121

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Хулгайч луйварчин нь дийлдэхээ болилоо. Сайтар шийтгэ. Огт өмгөөлөл хэрэггүй

Avatar

Зочин 2023-08-15 66.181.161.189

Иймэрхүү дээрэм зөндөө. Урьд нь гадны өмч байгаад сүүлд Монголын харъяалалд шилжсэн өмч болгоны ард луйвар яваа.

Avatar

энхээ 2023-08-15 202.72.245.121

Бүх улсаараа залилагч хулгайч луйварчин болж болохгүй. Хулгай луйврыг юман чинээ тоохгүй сэтгэхүйтэй болж байгаа маань улс үндэстнийг минь мөхөөнө шүү. Үнэн зөвөөр шийдэх хэрэгтэй. Хулгай луйврыг огт өөгшүүлж болохгүй. Шүүхэд итгэж байна

Avatar

Нэргүй 2023-08-15 202.21.111.170

Энэ маш сайн буянтай эмч шүү дээ сүүлдээ ирэхээ больсон байсан ийм юм болсон юм уу олон хүн сураглаад байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж