Солонгос эмчийг дээрэмдсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2023.08.15-нд нийтлэгдсэн

Солонгос эмчийг дээрэмдсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Солонгос эмчийг дээрэмдсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Солонгос эмчийг луйвардсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг өнгөрсөн хавар Нийслэлийн шүүх хэлэлцэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан.

Хэргийг эргэн сануулахад “…ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Монгол Хьюндай” эмнэлгийн  эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Ингээд зогсохгүй хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гэж зарим хэвлэлээр мэдээлж байсан билээ.

Ийнхүү БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болж үлдсэн асуудал шүүхэд очсон байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн гэж хэлж болох, шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээр хоёр жил гаран хугацаанд үргэлжилж байгаа, ноцтой хэргийн дараагийн шүүх хурал өнөөдөр болохоор товлосон ч мөн л хойшилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүдийг дахин шалгаж шийдвэрлэхийг зарлаж байсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж