“Korea Digital Media” ахлах сургуулийн 2023 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

“Korea Digital Media” ахлах сургуулийн 2023 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Солонгос улсдаа нэр хүнд бүхий DIMIGO тусгай ахлах сургууль нь 2018 оноос эхлэн мэдээлэл технологийн чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэлтэй, шилдэг Монгол сурагчдыг жил бүр сонгон шалгаруулж 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцуулж байгаа бөгөөд энэ жил Монгол Улсаас 1-2 сурагчийг шалгаруулж тэтгэлэгт хамрагдуулах юм.

Ерөнхий тавигдах шаардлага
  1. Элсэх хүсэлт гаргагч нь Монгол Улсын БШУЯ-аас хүлээн зөвшөөрсөн ахлах сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд дунд ангиа (9-р анги) төгсөх сурагч байх
  2. Өөрөө болон эцэг эх нь (эсвэл эцэг эхийн аль нэг нь) Монгол улсын иргэн байх
  3. Сурагч нь Солонгос эсвэл Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын өндөр оноотой бол давуу тал болно
II. Шалгаруулалт:

   1) 1-р шат: Хүлээн авсан материалуудаас сонгон шалгаруулалт хийх
2) 2-р шат: Бичгийн шалгалт
3) 3-р шат: Ярилцлага
4) Шалгалтын огноо: Бичгийн шалгалт болон ярилцлагын товыг 1-р шатанд тэнцсэн сурагчдад тусад нь мэдэгдэнэ.

III. Элсэн суралцах төлөвлөгөөт хугацаа: 2024 оны 3-р сар
IV. Тэтгэлэг: Ахлах сургуульд суралцах 3 жилийн турш сургалтын тэтгэлэг олгоно.
V.  Холбогдох утас болон цахим хаяг

– Утас: +82-2-6121-4857 /  +82-10-2029-1819
– Цахим хаяг: nryoon.ict@esgroup.net

Тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи пэйж хуудаснаас авна уу

https://www.facebook.com/dimigohighschool

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж