Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины аж ахуйг танилцууллаа

Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины аж ахуйг танилцууллаа

Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины аж ахуйг танилцууллаа

Байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Монгол женетикс сервис” компани 2016 оноос хойш мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуй эрхэлж байна.

Суффолк хонь анх Англи улсад 1810 онд албан ёсны үүлдэр болон баталгаажсан бөгөөд дэлхийд махны чиглэлийн хамгийн шилдэгт тооцогддог, сүүлийн 200 жилд тархалтаараа тэргүүлж байгаа үүлдэр юм.

Үүнээс гадна жигд, нарийвтар ноостой, тус хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд эдэлгээ даах чанараар гайхагддаг тул Канад, Австрали, Америк, Англи болон Европын улсууд ихээр худалдан авч нэхмэл сүлжмэлийн үйлдвэрлэлд хэрэглэдэг байна.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2001-2007 онд хэрэгжүүлсэн “Махны шинэ хэвшлийн хонь бий болгох” шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд манай улсад анхны туршилт, судалгааг хийж байжээ. Дээрх төслийн үр дүнд бэлчээрийн даацад тохирсон, ашиг орлого сайтай хонины аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой үүлдэр гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон байна.

Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв, Монгол женетикс сервис ХХК, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо хамтран Суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуйн танилцуулга өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр суффолк хонины онцлог шинж чанар, ашиг шим, маллагаа, тэжээл, хэрэгцээний эрлийзжүүлэг, анхаарах зүйлс зэрэг олон талын мэдээлэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ болов.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-14 213.87.146.75

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2023-08-14 66.181.176.10

Манай ахмад эрдэмтдийн олон жилийн уйггүй хөдөлмөрөөр бий болсон, манай байгаль цаг уурт зохицсон нарийн ноост орхон, хангай үүлдрийн хонь Сэлэнгэд байсан.Одоо байгаа юу, Түрүүчийнхийгээ устгачихаад шинээр өөр гадны үүлдрээр эхэлж байна уу. Сэлэнгийн Найрамдал САА-д үржүүлж байсан хангай үүлдрийн хонины бэлчээр нутгийг 90-ээд онд газар хувьчлах үеэр хагалаад тариалангийн талбай болгосон байна лээ. Бидний нэг муу зан бол түрүүчийнхийгээ устгадаг, нэг ажлаар нөгөөг нь үгүйсгэдэг явдалдаа.

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.189.104

орхон ,хангай гэж хонинууд үүлдэр болж чадаагүй худал нэр .одоо тэр хонь үндсэндээ байхгүй худал үүлдэр гэдэг ч нэг 2 мянган тоо бдаг биш .бүс нутгаар тархаж олшироод устахгүй олон гене дасчихсан бдаг . одоо жишээ барга үзэмчин хонь энэ хонь соц үеэс хамаагүй эрлийзжсэн ч одоо цэвэрээрээ дорнод сүхбаатар аймагт хэн ч харсан яллахаар өөр хонь бна үүнийг л үүлдэр гэдэгээ биш монгол монгол үүлдэр дотор бгаа цөөхөн ялгаанууд үүлдэр бараг омог ч биш шал худал нэр .

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.161.188

Баттулга ах ёстой уйгагүй, тууштай явж байгаа даа. Амжилт хүсэе. Багахан ч гэсэн туслах боломж гарна гэдэгт найдаж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж