“ААН-ийг дарамталж, бухимдсан зүйл байхгүй”

“ААН-ийг дарамталж, бухимдсан зүйл байхгүй”

“ААН-ийг дарамталж, бухимдсан зүйл байхгүй”

Нийслэлд өнгөрсөн долдугаар сарын 5-7-нд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбийн бүс дэх айлууд усанд автаж, голын ус үерлэж, далангаа давсан. Улмаар ойролцоох байр, хотхонуудын зоорийн давхарт ус нэвчиж, борооны дараа соруулахаас өөр аргагүй болсон билээ. Тухайн үед Сэлбийн голын хаяанд барилга барьж буй компани өөрийн хөрөнгөөр усыг соруулах арга хэмжээ авсан бөгөөд энэ үед Нийслэлийн онцгой комисс нөхцөл байдал дээр нь ажиллаж байв.

Үерийн эрсдэлтэй бүсэд ус зайлуулах техник хэрэгсэл нэн шаардлагатай байсан бөгөөд тухайн үед хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан хувийн хөрөнгөөр генератор түрээсэлж байсан Натурын гүүрний хажуу талын аж ахуй нэгжээс техникийг түр хэрэглүүлэхийг хүссэн. Гэвч зардал хөрөнгөө тухайн нэгж өөрөө хариуцаж байгаа учир нийслэлийнхэнд тоног төхөөрөмжөө ажиллуулахаас тэд татгалзсан юм. Тэгвэл энэ асуудлаас болж Хотын дарга тухайн аж ахуй нэгжийн барилгын ажлыг зогсоох мэдэгдэл хүргүүлжээ.

Энэ шийдвэртэй холбоотой барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлага "Хотын даргад нөхцөл байдлаа учирлаж тайлбарласны эцэст занаанд орж ажлаа зогсоолгов. Надад өгөх помп байгаагүй, түрээсийн генератор л байсан" гэв.

АЖ АХУЙ НЭГЖИЙГ ЗАНАЛХИЙЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ асуудалд тайлбар өгөхдөө "Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс үерийн нөхцөл байдал дээр шуурхай ажиллаж байх үед аж ахуй нэгжээс хэрэглэж байсан помпыг нь түр хэрэглүүлэх боломжтой эсэхийг асуусан. Тухайн үеийн лайв бичлэг ч бий.

Аж ахуй нэгж түрээсэлж байгаа техник хэрэгслээ хэрэглүүлэх боломжгүй гэсний төлөө Хотын дарга бухимдсан зүйл огт байхгүй. Холбогдох албаныхан тухайн барилгыг үерийн эрсдэлтэй бүсэд, стандарт шаардлага зөрчиж баригдаж байгаа учраас ажлыг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Түүнээс аль нэг аж ахуй нэгжийг заналхийлсэн, санаатайгаар үйл ажиллагааг нь хязгаарлаж байгаа зүйл байхгүй" гэсэн юм.

“МАГНУС СЕНТУРИОН КОНСТРАКШН” ХХК-ТАЙ ГОМДОЛ ИРГЭДЭЭС ИРСЭН

“Магнус сентурион констракшн” ХХК-тай гомдол иргэдээс ирсэн бөгөөд үүний дагуу холбогдох албаныхан албан шаардлага хүргүүлж Натурын гүүрний хажууд байрлах тус компанийн ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Бид тус компанитай холбогдоход тухайн барилгын ажлыг гүйцэтгэгч нь өөр нэгж ажиллаж байгаа гэх хариултыг өглөө.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламын хэлснээр "Наймдугаар сарын 1-нээс эхлэн “Магнус сентурион констракшн” ХХК-тай холбоотой гомдол иргэдээс ирсэн. Дамдинсүрэнгийн гудамжны авто замд цууралт үүссэн тул тус компанид авто замын гагнаас, ирмэг хэлхээг сайтар хийсний дараа ажлаа үргэлжлүүлэх шаардлага хүргүүлсэн юм. Улмаар тус байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын ажлыг түр түдгэлзүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Барилгын тухай хууль, Авто замын тухай хуульд барилгын ажил гүйцэтгэж буй компани орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхээр заасан байдаг. Барилгын тухай хуулиар барилга, байгууламжийг замаас 50 метрийн зайд байх ёстой боловч тус компанийн барилга зам руу орж, нурах эрсдэл үүсгэсэн.

Иймд “Магнус сентурион констракшн” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний дотор эргийн бэхэлгээ, зам дээрх гагнаас хийсэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангасан эсэх, барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой эсэхэд хяналт, шалгалт хийнэ" гэсэн.

Харин цахим хуудастаа мэдээлэл бичсэн иргэн аж ахуй нэгжид хотын удирдлага өс санаж санаатайгаар ийм нөхцөл байдал үүсгэсэн гэж байгаа ч холбогдох хүмүүс үүнийг үгүйсгэж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-15 213.87.146.75

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-15 202.21.107.48

үерийн газар дээр шөнө, өдөргүй очиж байгаа дарга даа, УИХ-ийн гишүүд амраад алга болсон. Санаа тавьж ажиллаж байгаа хүмүүсийг муулаад хэрэггүй. Хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг.

Avatar

зочин 2023-08-15 150.129.142.97

бөх дарга маань хичээж л бгаашд юу ч хийсэн бурууддаг ийм албан тушаалд улаардаг нь учиртай

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-08-15 66.181.189.168

Cumiyabazar irgedee daramtlaagui baih oo. Uuruu chadaltai [orimog hun mer muu heden baishin nuraaj tsuh yumgui ee. Su darga 100 metrees har hurdaaraa guij ochiod neg saihan muluhud l ter baishiguud nuruud ugnu sh dee. Sumiyabazar chadaltai,zrigtoi murguud nuraachinaa.sanaa zovoltgui ee kkk

Avatar

Дайны хажуугар дажин... 2023-08-15 59.153.85.132

Дарга нэртэй новшнуудд

Avatar

Зочин 2023-08-15 192.82.71.75

Хотын даргын зөвөө

Avatar

Нэргүй 2023-08-15 103.9.90.100

натурын гүүр нурвал хэн хариуцах юм. Мэргэжлийн байгууллагын үгийг сонсох хэрэгтэй. ашиглалтанд орсны дараа хэн хариуцлага хүлээх юм. Хүний амь нас эрсдэл хэн хариуцах юм. Сумкагийн зөв байна

Avatar

Нэргүй 2023-08-15 188.162.254.3

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-15 192.82.72.204

Тодорхойл байна гэнэт иргэд гомдол гаргаад бууны нохойг ашиглаж

Avatar

Нэргүй 2023-08-15 66.181.161.108

Magnus bol ajlaa hogiin compani shu edniid ajillaj bsan humuus bugd helne

Avatar

Зочин 2023-08-15 192.82.92.42

Авилга хорооллыг барьсаар л байна. Тэрэнд газар олгосон нь арай дэнджээ!!!

Avatar

W 2023-08-15 66.181.184.122

Hohiishd amia bodson gazar. Odoo yu geed gonshignood baigaam.

Avatar

Zochin 2023-08-15 203.98.77.101

Ард иргэд хохирон урсан сүйрч байхад техник тоног төхөөрөмжөө хармалсан бол одоо яахав дээ ингээд л байж байхаас даа гаргасан авирт нь тохируулан зөв өргө хэмжээ авсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж