
Зар сурталчилгааны зураг авалтаа далайн эрэг дээр хийсэн бөгөөд зурагчнаар нь Peter Lindbergh ажиллажээ. Тэрбээр уг зурагт хүзүүний зүүлт, бугуйвч хоёроос өөр зүйлгүй нүцгэн зургаа авахуулсан байна.
Тэрбээр “Би хэзээ ч хэт туранхай, эсвэл тарган байгаагүй. Би үргэлж өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун байдаг. Хүн хөөрхөн царайтай байлаа гээд хангалттай байдаггүй. Сайн хүн байж чадвал л бүх зүйл бүтдэг. Гэрэл зурагчдын өмнө байгаа би бол би биш. Тэр зөвхөн миний хувирч байгаа дүр юм. Загвар өмсөгч хүн мэргэжлийн түвшинд ажил олгогчийн хүссэн дүрд хувирч чаддаг байх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Н.Наран