АН-ын тодроогүй тоглогч

АН-ын тодроогүй тоглогч

АН-ын тодроогүй тоглогч

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын 14-р тойрогт нэр дэвшиж сонгогдсон Цэвэгдоржийн Тувааныг онцолж байна.


Төв аймгийн уугуул тэрбээр парламентад төдийлөн тодроогүй сөрөг хүчний гишүүн. 2020 онд анх удаагаа сонгогдсон, хүний их эмч мэргэжилтэй, орос, словак хэлтэй. 1989-1990 онд Коминскийн их сургуульд сурч, 1991-2000 онд Анагаах ухааны их сургуульд хүний их эмчээр суралцсан. 2008 оноос 2012 онд Эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөх хийжээ. Дараа нь "Голден ийгл" компанийн захирлаар ажиллаж байжээ. 2012-2014 онд Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар хоёр жил ажилласны дараахан 2015-2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний  Ерөнхий газрын дарга, 2017-2020 онд Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намтартай нэгэн.

Ц.ТУВААН АН-ААС ХӨӨГДСӨН, ХӨӨГДӨӨГҮЙ

Парламентад ажилласан цагаасаа хойш АН-ын дарга асан С.Эрдэнэтэй түнжин хагарч тамга тэмдгийн маргаантай явсан түүнийг Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэдэг. Тэдний хэрүүл хурцдаж, АН хоёр толгойтой болоход хүрсэн.

2020 онд сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ тамгаа түүнд итгэж хүлээлгэсэн боловч Ц.Туваан түүнийг нь экс Ерөнхийлөгч бэлэглэх шахсан. Тиймээс С.Эрдэнэ намдаа буцан ирснээр АН-ын их хэрүүл эхэлсэн юм.  Нэгэн цагт "Шонхор"-ынхон гэгдэж явсан С.Эрдэнэ, Ц.Туваан хоёроос болж АН хоёр талд, хоёр даргатай, хоёр тамгатай болсон. АН-ын хүчийг сулруулж, нам дотроос нь задалсан хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга агаад түүнийг гардан гүйцэтгэсэн нь Ц.Туваан юм. Ямар сайндаа л С.Эрдэнэ "Оросын гар хөлүүдэд АН-ыг өгөхгүй" гэж хэвлэлийн бага хурал болгоноор мэдээлж байх билээ. Ц.Туваан, С.Эрдэнэ хоёр АН-ыг "авах" гэсэн албан бичиг  УДШ-д удаа дараа явуулсан ч тэдний хүсэл талаар болсон. Харин өнгөрсөн өвөл Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснээр сөрөг хүчин нэг талдаа гарцгаасан юм.

Улстөрчийн хувьд Ц.Туваан нь сул хүн.  УИХ-д түүний сөрөг хүчний дуу хоолой сул, улс төрийн тоглолт багатай. Өнгөрөгч хавар сөрөг хүчний гишүүд "Нэг Монгол" хөдөлгөөнийг байгуулсан. Уг хөдөлгөөний тэргүүн нь УИХ-ын гишүүн Н.Ганибал бол Ц.Туваан "тулгын гурван чулууны" нэг нь.

ОЛОН ТООНЫ МАЛТАЙ ГИШҮҮДИЙН ТООНД БАГТДАГ

Түүний санаачилсан хуулийн төслөөс танилцуулахад “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх” тухай хуулийг санаачилсан. Энэхүү хуулийн төслийн талаар тайлбарлахдаа “Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх тухай тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх зорилготой” гэж байжээ. 2023 онд тэрбээр тойргийн сонгогчдодоо үхэр тарааж, олны шүүмжлэлийг хүртсэн.

2022 онд түүний ХОМ-д дурдсанаар жилийн 122 сая төгрөгийн орлоготой, 634 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн нэг орон сууцтай, 900 хонь, 305 ямаа, 63 үхэр, 641 адуутай, 3.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж байжээ. Өөрөөр хэлбэл парламентад хамгийн олон тооны малтай гишүүдийн тоонд бичигддэг. 2023 онд АТГ-аас гаргасан мэдүүлэгт 629 адуу, 55 үхэр, 803 хонь, 280 ямаа буюу 1767 тоо толгой малтайгаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дараа  бичигдэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 Ерөнхий боловсролын дунд сургууль

2000 Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч, бакалавр

АЖЛЫН ТУРШЛАГА

2008-2012Эрүүл мэндийн яам Сайдын орон тооны бус зөвлөх

2012 оноос“Голден-Ийгл” ХХК Захирал

2012-2014 Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам Дэд сайд

2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга

2015-2016 Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газар Ерөнхий Газрын дарга

2017-2020 Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн дарга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-08-15 202.21.119.242

ҮҮНЭЭС би жигшив.

Avatar

Hello 2023-08-15 64.119.17.36

Ямар ч боловсролгүй Эрдэнийн цүнх баригч долоогч байсан ш дээ мэддэг чаддаг юм ганц ч байхгүй

Avatar

Нэргүй 2023-08-15 213.87.146.75

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-15 202.9.40.237

За яагаад гэнэт өөрийн намын хүнээ муулаад эхлэв дээ. Хоорондоо дандаа хагаралдаж хөнжилдөө хөлөө жийлцдэг гаж зангаа хэзээ ч гээхгүй нь бололтой. Ийм байхад та нар яаж төрийн эрхийг барих билээ. Хэн ч итгэж санал өгөх вэ дээ.

Avatar

Нэргүй 2023-08-15 192.82.85.139

Энэ мунхаг явдаг жорлон Женког долоож АН-ыг буталсан гол этгээд. Үүнийг үтэр зайлуул.

Avatar

Нэргүй 2023-08-15 202.126.89.16

Туваан бол Монголын төрд байх ёстой түшээ мөн. Түүний нүүдэлчин Монголын ёс заншил, уламжлалыг мэддэг өргөн их мэдлэг, эх орноо гэсэн чин үнэн сэтгэл Монголын ард түмэнд тустай. Нэр цэвэр цөөн гишүүдийн нэг мөн.

Avatar

Нэргүй 2023-08-15 103.57.95.234

Ээ ламаасаан ! Нүүдлийн соёл их мэддэг түшээ гэнэ үү ? Өөрөө Улаанбаатарын гэр хороололд төрж өссөн, хөдөөд таргийн ямаатай ах дүүс байхгүй, эцэг нь гэж цэргийн хэдэн төмөр товчноос өөр мал хөрөнгө гэх юмгүй л юм байсымдаа ! Женког дагаж далдаганаж явж л гишүүн болохчоо аядсан амьтан, гишүүн гэхээр л ганц нэг хүн овоо долоох аядажийноо !

Avatar

Нэргүй 2023-08-15 150.129.140.23

их малтай юмаа

Avatar

Иргэн 2023-08-15 202.9.40.254

Намаа бужигнуулж сульдаасөн гамин цэрэг болой. Улс төрд сайн суралцаж алдаагаа засах хэрэгтэй. Иймэрхүү сулбагар байвал у/т-ийн карьер өндөрлөх тийшээгээ хэлбийх болмой

Avatar

Нэргүй 2023-08-15 103.57.95.234

Улс төрийн тогтвортой үзэл бодолгүй, тодорхой үнэт зүйл гүй,мөнгөтэй хүн дагаж гүйсэн этгээд !
АН-ын тамгыг хадгалж байхдаа Баттулгад их тал зассан, тэр үйлдэл нь энэ намыг хагаралдуулахад ихээхэн нөлөө лсөн, ийм л нэг дураак даа !
Мөнгөнөөс бол намаа, амиа, авгайгаа нэг их харамсалгүй өгчих л хүн шүү ! Удам нь ч бас олигтой биш ээ !

Avatar

Лөөлө 2023-08-15 202.126.89.230

Танай Намын лайдарууд Зориг гуайг нухсан гэжуга

Avatar

Нэргүй 2023-08-15 192.82.72.204

Төв нутгийнхан ам сайтай байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж