Азиуд ажил дээрээ завгүй харагдахад хамаг цагаа үрдэг

Азиуд ажил дээрээ завгүй харагдахад хамаг цагаа үрдэг

Азиуд ажил дээрээ завгүй харагдахад хамаг цагаа үрдэг

Ази хүмүүс чин үнэнч бөгөөд бүтээлчээр ажиллахын оронд ажлын цагаа ихэвчлэн завгүй харагдаж өнгөрөөж байгааг судалгаагаар тогтоожээ. "Salesforce"-ийн охин компани болох "Slack", "Qualtrics" компаниуд оффисын 18 мянган ажилтнаас авсан судалгаагаар энэ нь тодорхой болсон. "Slack"-ийн гүйцэтгэх захирал Дерек Лэнигийн хэлснээр хүмүүс шийдвэр гаргахын оронд хурал цуглаанд маш их цаг зарцуулж байна.

Залуус нь завгүй харагдахад хамгийн их цаг зарцуулдаг орноор Энэтхэг тодорчээ. Энэтхэгийн араас Япон, Сингапур, Франц, Их Британи удаалсан байна.

"Компанийн удирдлагууд бодит үр дүнгээс илүү нүдэнд ил харагдах идэвхиэр бүтээлч байдлыг дүгнэх хандлагатай байдаг. Үүнээс болоод ажилтнууд удирдлагынхаа өмнө сайн ажилтан болж харагдах гэж дэмий хүчин чармайлт гаргадаг" гэж Дерек Лэни хэлэв. Тэр ч бүү хэл бүтээлч байдлыг хэмжих хамгийн гол үзүүлэлтэд цахим орчинд зарцуулсан цаг, илгээсэн цахим шуудангийн тоо зэрэг зүйл орж байна.

Сингапур ажилтнуудын 44 хувь нь "Уулзалт, цахим шуудан зэрэгт хэт их цаг зарцуулах нь бүтээмжид нөлөөлдөг" гэж хэлжээ. Мөн судалгаанд оролцогчдын 63 хувь нь ажиллаагүй үедээ ч цахим орчинд онлайн харагдахыг хичээдэг гэсэн байна.

Тэгвэл бодит ажилд илүү их цаг зарцуулдаг улсаар Өмнөд Солонгос тодорчээ. Харин араас нь Австрали, Герман, АНУ удаалж байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.189.73

manai darga nar hurald durtai baodag yum. hural deer hun zagnaj taashaalaa hangadag baihaa.

Avatar

Нэргүй 2023-08-14 103.57.94.9

хурал семинар гэх чөтгөрийн тойргийг хэн хэзээ нэвтрүүлчихвээ, ажил ерөөсөө ахиж өгөхгүй юм. баахан л хурал, баахан л дарга нар, баахан л үүрэг даалгавар, эцэст нь ажлыг нь нугалж ард нь гардаг нь 10 хувьд хүрэх үү үгүй юу хэдхэн хүн, цаг завшуулдаг ар өврийн хүмүүс нь 90 хувь болчихоод бүх шатанд дампууруулж байна аа.

Avatar

Zochin 2023-08-14 73.221.48.82

Bodit ajild hamgiin ih tsag zartsuulj baigaa Umnud Solongos chini azi bizdee.

Avatar

Нэргүй 2023-08-14 202.9.40.248

Хурал цуглаан хийх тал дээр монголчууд хэнийг ч дагуулахгүй. Маш олон даргатай, дарга нар нь шийдвэр гаргах гээд хуралдаад л хуралдаад л байна. Ямар нэгэн чухал шаардлагатай бүтээн байгуулалтын ажил хийх хэрэгтэй байсан ч хуралдсаар байгаад л хамаг цагийг дуусгадаг. Ажлын тайлангаа үзүүл гэхээр тэвэрт багтахгүй их цаас аваад ирдэг. Хуралдаад л цаас үйлдвэрлээд л байдаг.

Avatar

Нэргүй 2023-08-14 188.162.254.7

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-14 103.57.92.247

Монгол байна. нэг л их ажил хэрэгч

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.160.77

Монголчууд дүр эсгэхийг ч оролддоггүй, цагаандаа гарсан залхуу хүмүүс!!!

Avatar

Зочин 2023-08-14 202.126.89.233

Монголчууд цагаандаа гарсанбүдүүлэг зэрлэг танхай залхуу бэртэгчин бас худалч хулгайч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж