Азиуд ажил дээрээ завгүй харагдахад хамаг цагаа үрдэг

Хуучирсан мэдээ: 2023.08.14-нд нийтлэгдсэн

Азиуд ажил дээрээ завгүй харагдахад хамаг цагаа үрдэг

Азиуд ажил дээрээ завгүй харагдахад хамаг цагаа үрдэг

Ази хүмүүс чин үнэнч бөгөөд бүтээлчээр ажиллахын оронд ажлын цагаа ихэвчлэн завгүй харагдаж өнгөрөөж байгааг судалгаагаар тогтоожээ. "Salesforce"-ийн охин компани болох "Slack", "Qualtrics" компаниуд оффисын 18 мянган ажилтнаас авсан судалгаагаар энэ нь тодорхой болсон. "Slack"-ийн гүйцэтгэх захирал Дерек Лэнигийн хэлснээр хүмүүс шийдвэр гаргахын оронд хурал цуглаанд маш их цаг зарцуулж байна.

Залуус нь завгүй харагдахад хамгийн их цаг зарцуулдаг орноор Энэтхэг тодорчээ. Энэтхэгийн араас Япон, Сингапур, Франц, Их Британи удаалсан байна.

"Компанийн удирдлагууд бодит үр дүнгээс илүү нүдэнд ил харагдах идэвхиэр бүтээлч байдлыг дүгнэх хандлагатай байдаг. Үүнээс болоод ажилтнууд удирдлагынхаа өмнө сайн ажилтан болж харагдах гэж дэмий хүчин чармайлт гаргадаг" гэж Дерек Лэни хэлэв. Тэр ч бүү хэл бүтээлч байдлыг хэмжих хамгийн гол үзүүлэлтэд цахим орчинд зарцуулсан цаг, илгээсэн цахим шуудангийн тоо зэрэг зүйл орж байна.

Сингапур ажилтнуудын 44 хувь нь "Уулзалт, цахим шуудан зэрэгт хэт их цаг зарцуулах нь бүтээмжид нөлөөлдөг" гэж хэлжээ. Мөн судалгаанд оролцогчдын 63 хувь нь ажиллаагүй үедээ ч цахим орчинд онлайн харагдахыг хичээдэг гэсэн байна.

Тэгвэл бодит ажилд илүү их цаг зарцуулдаг улсаар Өмнөд Солонгос тодорчээ. Харин араас нь Австрали, Герман, АНУ удаалж байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж