“Өчигдөр орсон борооны улмаас 45320 айл өрх тоггүй байна”

“Өчигдөр орсон борооны улмаас 45320 айл өрх тоггүй байна”

“Өчигдөр орсон борооны улмаас 45320 айл өрх тоггүй байна”

УОК-оос цаг үеийн /2023.08.14/ асуудлаар мэдээлэл хийлээ.


УОК-ийн нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Сүүлийн саруудад хэд хэдэн аймаг, орон нутаг нийслэлийн хэмжээнд үерийн хэмжээнд аюултай тохиолдол бүртгэгдэж байна. Он гарсаар долоон дүүрэг 17 аймгийн 53 суманд голын усны халианд автсан 9, үерийн усанд автсан 6, хөрсний шар усанд автсан 4 тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж 220 иргэний амь биеийг хамгаалсан. Уруйн үерт өртөж 14 хүн улсын хэмжээнд харамсалтайгаар нас барсан. Үүнээс Улаанбаатарт 4, Өвөрхангай 2, Баянхонгорт 4, Ховдод 2, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн. Өчигдөр шөнө орсон борооны улмаас гурван аймгийн 57 суманд цахилгаан тасарсан байна. Нийтдээ 45320 айл өрх, 5256 ААН цахилгаан эрчим хүчнээс хязгаарлагдсан байна. Холбогдох байгууллагаас аваарын бүлэг гарч нийтдээ 50 орчим хүн 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Өнөөдрөөс мөн уулархаг нутгаар аадар бороо орох төлөвтэй байна.

Гол усны ослын тохиолдол 2023 он гарсаар 51 тохиолдол бүртгэгдэж, 9 хүнийг авран хамгаалсан боловч 50 хүн амь нас эрсэдсэн мэдээ байна.

Улаанбаатарт үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 3000 гаруй айл өрхийн судалгааг гаргаж, дүүргийн газрын албаар дамжуулан албан шаардлага мэдэгдлийг өгч байгаа. 2023 онд нийтдээ 3500 орчим мэдэгдлийг үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхөд хүргэсэн. Он гарсаар тарваган тахлын 2 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн.

Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аянга цахилгаантай цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж илүү их болсон. Хур борооны үертэй холбоотой гол мөрний үер нэмэгддэг. Өнөө өглөөний 08.00 цагийн байдлаар Сэлэнгэ, Туул, Лүн орчмоор өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна. Сүхбаатар, Орхон, Хараа, Бэлтэс, Онон, Балж, Хэрлэн, Хархираа, Сэлбэ голууд үерийн түвшнээс давсан байна. Сэлэнгийн Хүдэр гол үерийн аюултай түвшинд үерлэж байна. үдэр гол үерийн аюултай түвшинд үерлэж байна. Энэ сарын 15-наас баруун аймаг, төв аймгуудын нутгаар үргэлжилсэн аянга цахилгаантай аадар бороо орно. 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл , Баянхонгор, Архангайн нутгаар, 16-нд Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-14 213.87.146.75

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бадарч тахар 2023-08-14 103.57.95.216

Сүүлдээ бүр бороо орох болгонд нэг юм болдог болж ! Байгаль дэлхийг зүгээр бороог нь ч оруулахгүй байх санаатай болж !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж