Зүүн азийн залуучуудын спортын наадмын тасалбар худалдаанд гарлаа

Зүүн азийн залуучуудын спортын наадмын тасалбар худалдаанд гарлаа

Зүүн азийн залуучуудын  спортын наадмын тасалбар худалдаанд гарлаа

Монгол Улсад түүхэндээ анх удаа Олон Улсын олимпын хороо, Азийн Олимпын Зөвлөл, Зүүн Азийн Олимпын Хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн наадамд долоон Үндэсний олимпын хорооны 850 тамирчин, 405 багш, эмч, дасгалжуулагч, 150 гаруй шүүгч, техникийн ажилтан, зохион байгуулалтад 2500 гаруй ажилтан ажиллана. Наадмын нээлтийн үйл ажиллагаа лхагва гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд 20:00 цагт эхэлнэ.

Үүнд Бокс, ширээний теннис, бадминтон, хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейбол, таеквондо, чөлөөт бөх, e-sport зэрэг спортын төрлүүдээр явагдана.

Боксын тэмцээн энэ сарын 16-19ны хооронд өдөр бүр 14:00 цагт, Ширээний теннис энэ сарын 17-21нд, Бадминтон  энэ сарын 17-20ны 12:00 цагт, Жүдо бөх энэ сарын 17, 18-нд 13:00 цагт, Хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 17-22-нд өдөр бүр 12:30  цагуудад Бөхийн өргөө, Ган спорт Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалд, Steppe Arena-д, Монголын хөлбөмбөгийн холбооны Стадионд тус тус зохион байгуулагдана.

Харин “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын сагсанбөмбөгийн тэмцээн энэ сарын 19-23-нд UG Arena-д 15:00-17:00 цагт эхлэх юм байна. Сагсанбөмбөгийн 3×3 тэмцээн энэ сарын 17, 18-нд Соёл амралтын хүрээлэнд 18:00 цагт эхэлнэ.

Нийслэл Улаанбаатар хотын 10 спорт байгууламжид явагдах тус наадмын тасалбарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо “Гэр Медиа” ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу тасалбараа  худалдаална. Үзвэр үйлчилгээний тасалбар, суудал захиалгыг хүссэн цагтаа, хүссэн газраасаа захиалах, худалдан авах  боломжтой. Спорт сонирхогчид наадмын нээлтийн үйл ажиллагаа,  тэмцээн уралдааны цахим болон биет тасалбарыг албан ёсны эрхтэйгээр худалдан авах боломжтой. Наадмын тасалбарыг 5.000-10.000 төгрөгийн үнийн сонголттойгоор худалдаанд гаргажээ.

Биет тасалбарыг:

– Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/

– Нарантуул зах /Төв хаалганы хажууд 12 түргэн үйлчилгээний цэг/

– Emart салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/-өөс худалдаална.

Л.Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж