"Айраг фестиваль" наадмын барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

"Айраг фестиваль" наадмын барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

"Айраг фестиваль" наадмын барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын хөтөлбөр болох “Айраг фестиваль”-ийг Булган аймагт зохион байгуулж буй. Эх орноо гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсний нэг нь айраг, адууны өв соёл, уламжлалтай холбоотой “Айраг фестиваль” юм.

Тус наадмын барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ.

Тус аймагт өнгөрсөн онд айраг, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх “Айраг наадам 2022” эвент үйл ажиллагааны хүрээнд зургаан төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, Улаанбаатар хот, төвийн бүсийн дөрвөн аймаг, Булган аймгийн 13 сумын 300 гаруй урлаг соёлын ажилтнууд 16000 гаруй иргэнд соёлын үйл ажиллагаа үзүүлж байсан. 

Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол Улсаа төлөөлөн бүртгэгдсэн хөхүүрийн айрагны соёлын Монголын хамгийн том баяр "Айраг фестиваль– 2023″ 14 дэх удаагийн наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан түрүүлжээ. Б
Наадмын. барилдаанд Буулган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумьяабат үзүүрлэж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шөвгөрсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2023-08-14 104.234.205.58

монголчуудаа найр наадамаа болиоч ээ. намар дундах орчихоод , намар, өвлийн ажил хэцүүдлээ. яасан үхэр бодолтой тэнэгүүд вэ?

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.90.111

Найр наадмыг үзэн ядаад яах вэ улс төрч хулгайч нартайгаа л тэмц чадахгүй байж жомбого

Avatar

Нэргүй 2023-08-14 73.110.9.60

Yasan naadaj nargij duusdaggii novshnuud ve

Avatar

Нэргүй 2023-08-14 202.126.90.111

Наадаж наргих чадалгүй чам шиг юмнууд чацага царайлаад үхээч

Avatar

Зочин 2023-08-14 192.82.80.52

Найр наадам дуусах болоогүй юу ийм байж юун хөгжил дэвшил вэ

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.182.159

Архи фестиваль хэзээ хаана болох вэ?

Avatar

Нэргүй 2023-08-14 103.229.121.231

аймгийн чинь дарга нь болох гэж байгаа хар шаахайтаа хүлээж авна уу.

Avatar

Зочин 2023-08-14 103.206.195.28

Одоо тараг феставаль зохиоё оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж