"Айраг фестиваль" наадмын барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.08.14-нд нийтлэгдсэн

"Айраг фестиваль" наадмын барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

"Айраг фестиваль" наадмын барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын хөтөлбөр болох “Айраг фестиваль”-ийг Булган аймагт зохион байгуулж буй. Эх орноо гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсний нэг нь айраг, адууны өв соёл, уламжлалтай холбоотой “Айраг фестиваль” юм.

Тус наадмын барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ.

Тус аймагт өнгөрсөн онд айраг, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх “Айраг наадам 2022” эвент үйл ажиллагааны хүрээнд зургаан төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, Улаанбаатар хот, төвийн бүсийн дөрвөн аймаг, Булган аймгийн 13 сумын 300 гаруй урлаг соёлын ажилтнууд 16000 гаруй иргэнд соёлын үйл ажиллагаа үзүүлж байсан. 

Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол Улсаа төлөөлөн бүртгэгдсэн хөхүүрийн айрагны соёлын Монголын хамгийн том баяр "Айраг фестиваль– 2023″ 14 дэх удаагийн наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан түрүүлжээ. Б
Наадмын. барилдаанд Буулган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумьяабат үзүүрлэж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шөвгөрсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж