Пригожин Оросын ерөнхийлөгчийн хувьд үнэ цэнтэй хэвээр

Пригожин Оросын ерөнхийлөгчийн хувьд үнэ цэнтэй хэвээр

Пригожин Оросын ерөнхийлөгчийн хувьд үнэ цэнтэй хэвээр

"Вагнер"-ын удирдагч Евгений Пригожин зургадугаар сард Путины засаглалын 20 жилийн түүхэнд байгаагүй бослого үймээн дэгдээсэн. Пригожины арми Москваг чиглэн хөдлөх үед хилэгнэсэн Путин телевизээр мэдэгдэл хийж, "Эх орноосоо урвасан хэн бүхнийг шийтгэнэ" гэсэн билээ. Уг үйл явдлаас хойш хоёр сар өнгөрсөн ч Пригожинд хараахан тийм зүйл тохиолдоогүй байна.

Пригожин зургадугаар сарын бослогоос хойш харьцангуй даруухан байсан. Тэрбээр саяхан Санкт-Петербургт болсон Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Төв Африкийн бүгд найрамдах улсын төлөөлөгчтэй гар барин гарч иржээ. Мэдээж хэрэг энэ үеэрээ тэр өнгөлөн далдалсан тактикийн хувцас биш поло цамц, жинсэн өмдтэй, илүү зөөлөн дүр төрхтэй гарч ирсэн байна. 

Оросын байлдааны нисэх онгоцыг буудан унагаж, цэргийн албан хаагчдыг хөнөөсөн Пригожин яагаад эрх чөлөөтэй хэвээр байгааг "CNN" агентлагийн сурвалжлагч Кристиан Аманпур Их Британи дахь Москвагийн Элчин сайд Андрей Келинээс асуужээ. "Шоронд хоригдсон тэрслүү үзэлтэн Кара-Мурза, сэхээтэн Навальный гэх мэт Оросын засгийн газрыг эсэргүүцсэн хүмүүс шоронд хоригдож байгаа атал Пригожин чөлөөтэй тэнүүчилж байна. Тэр энэ долоо хоногт Санкт-Петербургт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Африкийн удирдагчидтай уулзсан. Түүнийг яагаад эх орноосоо урвасан хэргээр шоронд суулгахгүй байгаа юм бэ?" гэж тэр асуусан. 

"Вагнер"-ын бослого бол эх орноосоо урвасан үйлдэл гэдгийг Келин хүлээн зөвшөөрсөн ч Путин өнгөрсөн үеийг орхихоор шийдсэн гэж тайлбарласан байна. "Одоо Пригожин хаа нэгтээ аялж байгаа. Бид тэдний бүлгийн зарим нэг баатарлаг үйлсийг хүлээн зөвшөөрч байна" гэж тэр ярьжээ.

Пригожин, Путин хоёрын харилцаа муудсан ч "Вагнер"-ын удирдагч эрхэм Путинд үнэ цэнтэй хэвээрээ байна гэж эндээс ажиглагчид дүгнэв. "Үймээн самууны дараа Путин түүнийг өөртөө ойрхон байлгах шаардлагатай хэвээр бололтой. Пригожины ажил хэрэгч байдал, ил тод бус сүлжээ болон оффшор үйл ажиллагаагаар дамжуулан арилжааны ашиг орлогоо нуун дарагдуулах ур чадвар нь барууны хориг арга хэмжээнд нэрвэгдсэн Путинд чухал ач холбогдолтой. Пригожины сүлжээ компаниуд нь Оросын дайнд нэрвэгдсэн эдийн засгийг авч үлдэх хамгийн сайн арга" гэж "Future Frontlines" тагнуулын байгууллагын захирал Кэндис Рондо хэлэв. 

"Вагнер"-ын зарим байлдагчийг Беларусь руу шилжүүлсэн. Энэ нь зургадугаар сарын үймээн самууныг зогсоох хэлэлцээрийн нэг хэсэг гэж үзэж байна. Беларусийн хөрш Польш улсад энэ үйл явдал түгшүүр төрүүлээд байна.

Эх сурвалж: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-14 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

өвгөн 2023-08-14 103.26.195.157

нацист Пүтлер 2023 онд үхнэ, нацист ороz ялагдана!,тиймийн тул монголчууд минь эртхэн бодол санаагаа цэгцэл ! Монгол хүн бнадаа алсын хараатай холч ухаантай уужуу бж юмны цаад учир шалтгааныг тунгааж зөв талд нь гарч , шударга үнэн явна шүү! амжилт! Слава украйне

Avatar

Нэргүй 2023-08-14 209.52.88.122

ene Oogii mon uu

Avatar

Заагч 2023-08-14 202.9.46.185

Слава Россия за победу.э вперёд.

Avatar

Заагч 2023-08-14 202.9.46.185

Мандах г***й дэвэргэх мэдээ олж ядаад *л руугаа мод чихэх юмаа хэзээ Пригожин Москва руу явсан юм бэ?харсан бм шиг ш*** юмаа.Тэднийг замд нь нядлахыг дэндvv мэдэх Пригожин Оросоос зугатан Беларусь дараа нь уучлал гуйн Оростоо очсон Тvvний эх орныхоо телее тулалдсаныг Путин vнэлсэнд хэргийн учир байгаа юм барууны троллуудаа тэд эх орныхоо телее украйнд тулалдсан юм энэ нь тэдний их гавьяа

Avatar

өвгөн 2023-08-14 103.26.195.157

хахаха шар хадандаа очиж хэвтээ, өвчин чинь хүндийн шатанд орчихлоо.

Avatar

Нэргүй 2023-08-14 66.181.160.67

Дарангуйлагчидад алуурчид л хэрэгтэй шдээ

Avatar

Нэргүй 2023-08-14 202.179.27.127

Путины жужигчин

Avatar

Нэргүй 2023-08-14 202.21.107.60

Пригожин бол Путины итгэлт тагнуул…урвасан жүжиг тоглож Орос ялах тусгай даалгавар гүйцэтгэх болно….ккк юу ойлгохгүй малнуудаа..

Avatar

Нэргүй 2023-08-14 122.201.23.83

Putler kaput

Avatar

Пригожин 2023-08-14 66.181.161.37

Орос ялнаа хүүхдүүд ээ

Avatar

өвгөн 2023-08-14 103.26.195.157

танай фашист орос ааль үжий ялагдсаныг мэдээгүй, ойлгохгүй яваа юм биш биз дэ илжигээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж