Пригожин Оросын ерөнхийлөгчийн хувьд үнэ цэнтэй хэвээр

Хуучирсан мэдээ: 2023.08.14-нд нийтлэгдсэн

Пригожин Оросын ерөнхийлөгчийн хувьд үнэ цэнтэй хэвээр

Пригожин Оросын ерөнхийлөгчийн хувьд үнэ цэнтэй хэвээр

"Вагнер"-ын удирдагч Евгений Пригожин зургадугаар сард Путины засаглалын 20 жилийн түүхэнд байгаагүй бослого үймээн дэгдээсэн. Пригожины арми Москваг чиглэн хөдлөх үед хилэгнэсэн Путин телевизээр мэдэгдэл хийж, "Эх орноосоо урвасан хэн бүхнийг шийтгэнэ" гэсэн билээ. Уг үйл явдлаас хойш хоёр сар өнгөрсөн ч Пригожинд хараахан тийм зүйл тохиолдоогүй байна.

Пригожин зургадугаар сарын бослогоос хойш харьцангуй даруухан байсан. Тэрбээр саяхан Санкт-Петербургт болсон Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Төв Африкийн бүгд найрамдах улсын төлөөлөгчтэй гар барин гарч иржээ. Мэдээж хэрэг энэ үеэрээ тэр өнгөлөн далдалсан тактикийн хувцас биш поло цамц, жинсэн өмдтэй, илүү зөөлөн дүр төрхтэй гарч ирсэн байна. 

Оросын байлдааны нисэх онгоцыг буудан унагаж, цэргийн албан хаагчдыг хөнөөсөн Пригожин яагаад эрх чөлөөтэй хэвээр байгааг "CNN" агентлагийн сурвалжлагч Кристиан Аманпур Их Британи дахь Москвагийн Элчин сайд Андрей Келинээс асуужээ. "Шоронд хоригдсон тэрслүү үзэлтэн Кара-Мурза, сэхээтэн Навальный гэх мэт Оросын засгийн газрыг эсэргүүцсэн хүмүүс шоронд хоригдож байгаа атал Пригожин чөлөөтэй тэнүүчилж байна. Тэр энэ долоо хоногт Санкт-Петербургт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Африкийн удирдагчидтай уулзсан. Түүнийг яагаад эх орноосоо урвасан хэргээр шоронд суулгахгүй байгаа юм бэ?" гэж тэр асуусан. 

"Вагнер"-ын бослого бол эх орноосоо урвасан үйлдэл гэдгийг Келин хүлээн зөвшөөрсөн ч Путин өнгөрсөн үеийг орхихоор шийдсэн гэж тайлбарласан байна. "Одоо Пригожин хаа нэгтээ аялж байгаа. Бид тэдний бүлгийн зарим нэг баатарлаг үйлсийг хүлээн зөвшөөрч байна" гэж тэр ярьжээ.

Пригожин, Путин хоёрын харилцаа муудсан ч "Вагнер"-ын удирдагч эрхэм Путинд үнэ цэнтэй хэвээрээ байна гэж эндээс ажиглагчид дүгнэв. "Үймээн самууны дараа Путин түүнийг өөртөө ойрхон байлгах шаардлагатай хэвээр бололтой. Пригожины ажил хэрэгч байдал, ил тод бус сүлжээ болон оффшор үйл ажиллагаагаар дамжуулан арилжааны ашиг орлогоо нуун дарагдуулах ур чадвар нь барууны хориг арга хэмжээнд нэрвэгдсэн Путинд чухал ач холбогдолтой. Пригожины сүлжээ компаниуд нь Оросын дайнд нэрвэгдсэн эдийн засгийг авч үлдэх хамгийн сайн арга" гэж "Future Frontlines" тагнуулын байгууллагын захирал Кэндис Рондо хэлэв. 

"Вагнер"-ын зарим байлдагчийг Беларусь руу шилжүүлсэн. Энэ нь зургадугаар сарын үймээн самууныг зогсоох хэлэлцээрийн нэг хэсэг гэж үзэж байна. Беларусийн хөрш Польш улсад энэ үйл явдал түгшүүр төрүүлээд байна.

Эх сурвалж: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж