Тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Улаанбаатар хотод өнөөдөр /2023.08.14/ тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Уг гурван сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийж байгааг ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал,
  •  1981-2022 оны байдлаар Хэнтий аймагт тарваган тахлын хүний өвчлөл нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс Өмнөдэлгэр суманд (1981, 1983, 1993, 1998 онд), Өлзийт суманд (1987 онд), Хэрлэн суманд (1993, 2004 онд), Мөрөн суманд (2000 онд) бүртгэгдсэн.
  • Хэнтий аймагт хийсэн байгалийн голомтын тандалт судалгааны сүүлийн 20 жилийн үзүүлэлтээр Өмнөдэлгэр (2002, 2003 он), Хэрлэн (2002 он) суманд тарвага, тарваганы зэм үхдэл, тарваганы бүүрэг, зурамны бүүргээс тарваган тахлын өсгөвөр илэрч байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон.
Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Нарны хороололд /2023.08.10/ бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцын хариу өнгөрсөн Баасан гариг үгүйсгэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.Эргэн сануулахад, наймдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтлын таван хүнийг тусгаарлан эмчилж байгаа юм.

Он гарснаас хойш Монгол орны 17 аймгийн 81 сум тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байна. Тарваган тахал өвчин нь үхэлд хүгэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг, тарвага болон жижиг мэрэгч амьтад тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг.

2020-2022 онд тарваган тахлаар есөн хүн өвчилж, дөрөв нь нас барсан. Нас баралтын үндсэн шалтгаан нь тарвага агнаж өвчих явцдаа халдвар авсан, мах, дотор эрхтнийг хэрэглэсэн, голомтот нутгаас тулам, мах зөөвөрлөж хэрэглэсэн, эмнэлэгт оройтож хандсантай холбоотой байна.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  •  Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-08-14 103.229.121.87

Юуч хэлээд ойлгодоггүй, ямар дургүй хүрмээр хүмүүс байдаг юм бэ.

Avatar

Нэргүй 2023-08-14 76.102.3.1

Энд бас америкаас очиж тарваганы мах иднэ гээд нэг хүн сууж л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж