М.Уранцэцэгтэй барилдсан Нусейр Ясины агшин хүмүүсийн сонирхлыг татав

Хуучирсан мэдээ: 2023.08.14-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэгтэй барилдсан Нусейр Ясины агшин хүмүүсийн сонирхлыг татав

М.Уранцэцэгтэй барилдсан Нусейр Ясины агшин хүмүүсийн сонирхлыг татав

Дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд багаараа ирсэн нь олон улсад Монголын аялал жуулчлал хөгжих том боломж, үүд хаалга болж буй. Тэрбээр видео контентынхоо эхлэлийг өчигдөр /2023.08.14/ төв талбайд хийсэн бөгөөд энэ үеэр олон хүн зорьж ирсэн. Дотоодын контент бүтээгчид төдийгүй видео, гэрэл зураг сонирхогчид, хүүхэд залуус, аяллын компанийн хөтчүүд хүртэл түүний видеод орохоор төв талбайг дүүргэсэн.

Энэ үеэр тэрбээр, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгтэй барилдсан агшин олны анхаарлыг ихэд татаж байна.
Хэд хэдэн удаа гавьяаттай барилдаж унасан Нусейр Ясин ихэд сэтгэл хангалуун байгаагаа мөн, М.Уранцэцэгийг хүчтэй байгааг хэлжээ. М.Уранцэцэг нь жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулааны мэргэжлийн рингэнд гарсан тамирчин.
“Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч НУСЕЙР ЯСИН:
-Монголд ирсэндээ баяртай байна. Би долоо дахь жилдээ видео контент хийж байгаа. Монгол миний зочилсон 101 дэх улс болж байна.
Монголын талаар сонирхолтой видео контент хийж нүүдэлчин соёл, аялал жуулчлалыг таниулж олон улсын жуулчдыг ирж үзэх орны тоонд оруулаасай гэж хүсч байна.
Контентуудынхаа төлөвлөгөөг нарийн гаргасан бөгөөд хэд хэдэн хэсэгт хуваахаар төлөвлөсөн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж