БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтыг хойшлуулав

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтыг хойшлуулав

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтыг хойшлуулав
Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар жилд 2-3 удаа бүртгэж, ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн саруудад шалгалтад хамрагдсан иргэдийн ур чадварын шалгалтын оноо өнгөрсөн зургадугаар сард гараад буй.

Шалгалтад нийт 913 хүн тэнцсэн бөгөөд хуваарийн дагуу тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний дараагаар ажил хайгчийн бүртгэл хийлгэж байгааг ХХҮЕГ-аас мэдээлсэн билээ.

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын нэгдүгээр ээлжид аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлт гаргасан 525 иргэн, үйлчилгээний салбарт 388 хүн тэнцсэн байна. Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдэд хуваарийг мэдээллийг хоёр долоо хоногийн дараа хүргэх бөгөөд тус шалгалт тодорхойгүй хугацаанд хойшилж байгааг өнөөдөр /2023.08.14/ мэдэгдлээ.

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ХУВААРИЙГ 23-НД ЗАРЛАНА

Хөдөлмөрийн биржээс өгсөн мэдээллээр ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг аж. Тухайлбал, 14 хоног тутамд 50-80 ажлын санал ирдэг байна. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог байна. Тиймээс энэ жилээс ажиллах хүчийг олноор татаж байгаа гэдгийг ХХҮЕГ-аас мэдээллээ.

Ур чадварын шалгалтын тухайд эхний удаад бүртгэл хийлгэж таван асуултаас гуравт нь зөв хариулсан тохиолдолд хэлний шалгалтад орох эрх нээгдсэн байна. Харин тус асуултуудад бүдэрсэн болон шалгалтын хугацаанаас хожигдсон иргэд дараагийн шалгалтыг хүлээх аж. Өөрөөр хэлбэл нөхөн өгөх боломжгүй байна.

Сонгогдсон хүмүүсээс эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөдөг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч тэнцсэн иргэдийн ур чадварыг үнэлэх хоёрдугаар ээлжийн хуваарийг нь өнөөдөр зарлах байсан ч зайлшгүй шалтгааны улмаас ийн хойшлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ард түмэн 2023-08-14 202.21.125.66

АЖИЛЛАХ ХҮЧЭЭ АЛДААД ДУУСЛАА, ДОТООДЫН ХЭДЭН АЖ АХУЙН НЭГЖ ДАМПУУРЛАА…ТӨР БОДОХ БОДЛОГО БАЙНА УУ?
ЦАЛИНГАА НЭМЭЭД ХҮМҮҮСЭЭ ДОТООДДОО АЖЛУУЛАХ АРГА БАЙНА УУ?

Avatar

Нэргүй 2023-08-14 122.128.191.239

500-600 .000 tsalin 1sariin xeregleend xvrex ymar ch bolomjgvi .1kg max15000 togrog geed dundajaar boddoo. 1 ail sardaa10 kg max 150.000 togrog, budaa ,guril ,songino ,davs baitsaa ,luuvan,toms ,xool amtlagch. book ,shvdnii oo,savan,shampun,avtobusnii mongo 1 udaa zorchixod xed bilee.Xvvxdvvdiin xicheel nomiin beltgel ovliin xvns ,tsagaan sar, snine jil ,naadam ,xvvxdvvxdvvdiin xonxnii bayr, torson odor surguuliin tolbor,bair oron suutsnii tolbor,teneg bish bol tootsoo xiigeed vzeerei Manan m

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж